“Ногоон өргөн чөлөө” төслийг дэмжлээ

Өнөөдрийн Тэргүүлэгчдийн хурлаар нийслэлийн авто замын сүлжээний “баруун бүс- хөгжлийн хөтөлбөр”-ийн ногоон өргөн чөлөө төслийг дэмжлээ.

Тодруулбал Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг жигд тараах зорилгоор одоогийн авто замын сүлжээнд тулгуурлан нэг төвт хот болгон хөгжүүлэх хот төлөвлөлтийн арга хэмжээ авах юм.

Үүний хүрээнд хотын баруун зүүн хэсгийг холбосон хэвтээ тэнхлэгийн 6, урд хойд хэсгийг холбосон босоо тэнхлэгийн 9,  тойрог 4 гол гудамж бүхий авто замын сүлжээг байгуулна.

Төлөвлөж буй гудамж замын сүлжээ нь хотын төв, дэд төвүүд, үйлдвэр, суурьшил, амралт зугаалгын бүсүүдийг хооронд нь оновчтой холбосноор хөдөлгөөний давхцалыг арилгаж, түгжрэлийг сарниулах, хөдөлгөөний хурдыг нэмэгдүүлж гудамж замын нэвтрүүлэх чадварыг сайжруулна.

Энхтайваны өргөн чөлөөн дэх Үйлдвэрчний эвлэлийн гудамжны уулзвараас урагш төмөр замын доогуур нүхэн гарц барин өнгөрч улмаар Дунд болон Туул голын дээгүүр гүүрээр гаран Наадамчдын гудамж замтай Нүхтийн замын уулзвар дээр холбогдох баруун босоо шинэ тэнхлэгийг бий болгож улмаар Яармагийн гүүрний огтлолцол, Сонсголон болон Гурвалжингийн гүүрэн гарц, Чингисийн өргөн чөлөөний хөдөлгөөний ачааллыг хуваарилж авах замаар түгжрэлийг бууруулах зорилготой юм. Мөн өнөөдрийн хуралдаанаар Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг дэвсгэр Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг “Уурхайчдын зам” гэж нэрлэлээ.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

http://credit-n.ru/offers-zaim/viva-dengi-credit.html http://credit-n.ru/offers-zaim/greenmoney-online-zaymi-za-20-minut.html http://credit-n.ru/offers-zaim/migcredit-dengi-v-dolg.html

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …