Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон байна. Дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж байгаа энэ үед олон хүн нэг дор цуглуулж болохгүй, нэгэнтэйгээ ойрын зайнаас харьцаж болохгүй гэх мэтчилэн өөрсдийгөө болон улс орон хайртай дотны хүнээ хамгаалах бүхий л шалгууртай тулгарахын хажуугаар ажил үйлчилгээгээ цахим хэлбэрт шилжүүлж ажлын байраа хадгалах бизнесээ өргөжүүлэх, мөн хэн нэгнийг болон өөрийгөө хөгжүүлэх ажлууд зохион байгуулагдсаар л байгаа билээ. Тэгвэл ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан заавал номын санд ирж суухгүйгээр номоо захиалан уншчихаад буцаад өгөх боломжыг олгож байна. Бүхий л улс орны эдийн засаг хүнд нөхцөлд байгаа энэ үед номоо худалдан авч уншихгүйгээр шуудангийн зардлыг нь төлөөд гэртэй захиалан уншчихаад дараагийн залуусдаа унших боломжийг нь хангах үүднээс уншсан номоо сарын дотор эргүүлэн өгөх ёстой юм байна. Нэг захиалахдаа 3 ном захиалах бөгөөд үүнийгээ нэг сарын дотор буцаан өгнө. Хэрвээ нэг сарын турш нэг л ном уншина гэвэл та нэг л ном захиалаарай. Энэхүү Залуусын номын санд бүх төрлийн сонирхолтой номнууд байгаа бөгөөд та доорх холбоосоор орж холбогдоорой. Германы шуудангаар захиалахад 2евро төлөөд номын ариг гамтай цэвэрхэн уншаад буцаан явуулах юм байна.

https://www.facebook.com/pg/Mongolian.Youth.Federation.in.Germany/photos/?tab=album&album_id=381665532733670
http://credit-n.ru/about.html http://credit-n.ru/informacija.html http://credit-n.ru/zaymyi.html

Санал болгох мэдээ

Ой тогтоолтын спортын төрлөөр багш, шавь хоёр Гиннесийн дээд амжилт тогтоолоо

Монголын Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатар болон түүний шавь С.Чингим нар ой тогтоолтын төрлөөр гиннесийн …