“Playtime” наадам бүтэн жилээр хойшиллоо

“Playtime” амьд хөгжмийн наадам энэ жил долдугаар сарын 16-наас 19-нд болохоор тов зарлаж, тасалбараа цахимаар борлуулсан.

Тэгвэл уг наадмыг зохион байгуулагчдын зүгээс мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Дэлхий даяар “Covid-19”-ийн цар тахлын аюул улс оронд нэмэгдэж, олон нийтийн урлаг, соёлын арга хэмжээ, нийтийг хамарсан үйл ажиллагаа бүхий олон улсын хөгжмийн томоохон фестивалиуд хойшлогдоход хүрч хүндэрч тусч байна. Тийм учраас энэ жилийн наадмыг товыг бүтэн жилээр хойшлуулан, 2021 оны долдугаар сарын 16, 17, 18-нд зохион байгуулах боллоо. Учир нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсад халдвар тархах өндөр эрсдэлтэй болохыг байнга сануулж байгаа учраас Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа шуурхай арга хэмжээг хэрэгжүүлж товоо хойшлуулахад хүрсэн” гэжээ. 

Иргэдийн худалдан авсан тасалбар албан ёсоор 2021 онд шилжиж, хүчин төгөлдөр үйлчлэх юм байна. Улмаар “Playtime 2020” наадмын тасалбар худалдан авсан хүн бүрт 2021 оны шинэчилсэн тасалбарыг и-мэйлээр хүргүүлэх аж.

http://credit-n.ru/blog-listing.html http://credit-n.ru/offers-zaim/ezaem-zaim-online-za-15-minut.html http://credit-n.ru/calc.html

Санал болгох мэдээ

Жүжигчин Б.Тэргэл “Asian Film Awards 2024” наадмаас “Шилдэг шинэ жүжигчин” шагнал хүртлээ

Азийн нэр хүндтэй наадамд зүй ёсоор тооцогддог “Asian Film Awards 2024”-д  Монгол Улсаас анх удаа …