Улаанбаатар хотод өдөртөө 19 хэм дулаан

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:Өнөөдөр нутгийн зарим газраар бороо орно.

2020 оны 05 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн зарим газраар бороо орно. Салхи их төлөв хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 14-19 хэм, Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газраар 23-28 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

Улаанбаатар хотод үүл багасна. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 17-19 хэм дулаан байна.

http://credit-n.ru/offers-zaim/turbozaim-zaimy-online-bez-otkazov.html http://credit-n.ru/kurs-cb.html http://credit-n.ru/offers-zaim/vivus-potrebitelskie-zaymy-online.html

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …