Карантины үеэр гэртээ дасгал хийсэн үү? Энэхүү трендийн ачаар үр дүнгээ гайхуулах цаг ирлээ

Тун удахгүй карантин дуусаж, бид сэтгэл амар гадуур зугаалах боломжтой болно гэж найдаж байна. Харин тэр сайхан цагийг ирэх хүртэл эрүүл мэндээ бодон илүү идэвхтэй спортоор хичээллэхийг уриалж байна. Тэр тусмаа энэ зун цоолбортой загварууд тренд болж байгаа тул галбираа гайхуулах боломж элбэг байх болно.

Дэлхийн загварын тайзнууд дээр гуя, гар хэсэгт цоолбортой даашинзууд, энгэр хэсэгт геометрийн хайчилбартай топууд төрөл бүрээрээ үзэгдсэн бөгөөд дизайнерууд эдгээр загваруудыг “шинэ төрлийн нүцгэлэлт” хэмээн нэрлэж байна.

Dion Lee болон Proenza Schouler брэндүүд ханцуй хэсэгтээ цоолбортой топууд санал болгосон бол, Mugler хагас гэрэлтсэн материалтай загваруудыг бүтээжээ. Харин Off-White бэлхүүс хэсэгт геометрийн хэлбэр дүрс бүхий хайчилбаруудыг гаргасан байна.

Хүсвэл энэхүү трендийг бие даан, гэрийн нөхцөлд, гар доорх материалаар хийж болох бөгөөд спортоор хичээллэдэг эсэхээс үл хамааран өөртөө итгэлтэйгээр өмсөөрэй.

Эх сурвалж: buro247

http://credit-n.ru/zaymi-online-blog-single.html http://credit-n.ru/offers-zaim/moneyman-srochnye-zaimy-online.html http://credit-n.ru/offers-zaim/fastmoney-srochnyi-zaim-na-kartu.html

Санал болгох мэдээ

Халиа тошин үүссэн зургаан байршилд мөс зөөх ажил үргэлжилж байна

Сэлбэ голын урсацыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор тус голын мөсийг зөөн тээвэрлэж …