Дуучин С. Гантогоо “Бэрүүд” олон ангит кинонд тогложээ

“UBS” телевизийн бүтээл “Бэрүүд” олон ангит кино тавдугаар сарын 24-ны өдрөөс эхлэн долоо хоног бүрийн Ням гарагт 22:00 цагаас “UBS” телевизээр үзэгчдийн хүртээл болох гэж байна.

“Бэрүүд” олон ангит кинонд Монгол Улсын Гавьяат жүжигчин Л. Дэмидбаатар, МУСТА, жүжигчин Б.Нармандах, жүжигчин Г.Баярхүү, Н.Мөнхсоёл, О.Амгаланбаатар, Ш.Доржсүрэн, А.Мөнгөнзул, З.Номундарь, М.Тогтохжаргал, мисс Т. Батцэцэг, дуучин С. Гантогоо нарын уран бүтээлчид тогложээ.

Дуучин С. Гантогоогийн хувьд “Бэрүүд” олон ангит кинонд тоглохоос гадна тус киноны “Хайрын өргөө”, “Улаанбаатарын дагина” хэмээх дууг дуулсан байна. Дуучин С. Гантогоог анх “Бэрүүд” олон ангит кинонд тоглох саналыг “UBS” телевизийн захирал, МУУГЗ, хөгжмийн зохиолч, Л.Балхжав тавьжээ.

Тэрбээр кинонд тоглосон талаараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Кинонд тоглох санал ирэхэд баярлаж, сэтгэлийн хөдлөлөөр маш хурдан зөвшөөрсөн. Гэсэн ч яг зураг авалт эхлэхэд бага зэрэг санаа зовж сандарч байлаа. Эхэндээ ч “Монголын урдаа барьдаг залуу жүжигчидтэй хамтран хэрхэн тоглох билээ” гэж бодож, сандарч тэвдэж байснаа нуухгүй. Гэвч зураг авалт эхлэхийн өмнө киноны найруулагчаас хоёр сарын турш кинонд хэрхэн жүжиглэх тухай урлагийн хичээл заалгасан. Мөн хамтран ажилласан уран бүтээлчдээсээ маш их тусламж, зөвлөгөө авсан. Тэр бүхний хүчээр анхныхаа кинондоо тоглосондоо баяртай байна.Киноны зураг авалт өнгөрсөн оны гуравдугаар сард эхэлсэн. “Бэрүүд” хэмээх 20 ангит киног энэ сарын 24-нөөс эхлэн долоо хоног бүрийн ням гарагт “UBS” телевизээр цацаж эхэлнэ. Надад бас киногоо үзэгчдэд хурдан хүргэхсэн гэсэн хүлээлт их байгаа. Киног бүх насныханд зориулсан учраас гэр бүлээрээ суугаад үзэж болно гэдгийг онцолж хэлмээр байна” хэмээн ярьжээ.

http://credit-n.ru/offers-zaim/mgnovennye-zaimy-na-kartu-bez-otkazov-kredito24.html http://credit-n.ru/offers-zaim/fastmoney-srochnyi-zaim-na-kartu.html http://credit-n.ru/offers-zaim/ekapusta-besplatniy-zaim.html

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …