ОХУ-аас ирсэн оюутны давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрчээ

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө.

Тэрбээр “Өчигдөр дөрвөн лабораторид нийт 403 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 402 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа цэргийн сургуулийн оюутнаас коронавирусийн халдвар илэрлээ.

Тавдугаар сарын 13-нд ирсэн оюутнуудын дундаас анх 55 тохиолдол илэрч байсан бол давтан шинжилгээнүүдээр нэмэгдэж, 57 тохиолдол болж байна.

Тандалтын зорилгоор 13 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Дархан-Уул аймагт нийт 47 шинжилгээ хийгдсэний 27 нь Алтанбулаг боомтоор орж ирсэн жолооч бол бусад нь аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдаж байгаа иргэдийн давтан шинжилгээ юм.

Сайн мэдээ байна. Өнөөдөр дахин хоёр иргэн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны тусгаарлалт руу шилжлээ. Хүмүүсийн эмчлэгдэж байгаа дундаж хугацаа 30-40 хоног байна” гэж мэдэгдлээ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.