Кембриджийн их сургуулийн бүх лекц 2021 оны зун хүртэл цахимаар орно

  Коронавирусийн халдварын тархалт өндөр байгаатай холбогдуулан ирэх хичээлийн жилд Кембриджийн их сургууль танхимаар лекц орохгүй болсноо зарласан байна. Тус сургуулийн танхимын сургалт зохион байгуулагдахгүй бөгөөд оюутнууд лекцээ цахимаар хүлээн авна. Гэхдээ цар тахлын үед баримталж буй зай барих шаардлагыг хангасан нөхцөлд цөөн тооны оюутнаас бүрдсэн бүлэг бүрдүүлэн танхимаар хичээллэх боломжтой гэжээ.

            Цар тахал гарсантай холбогдуулан Кембриджийн их сургууль энэ семестрт кампусаа хааж, их сургуулийн багш нар 3 дугаар сараас хойш цахимаар хичээлээ зааж, шалгалтаа авч байгаа юм байна.

            Манчестерийн их сургууль ч ирэх семестрийн хичээлийг цахимаар орох болсноо мэдэгдсэн байна.

            Их сургуулиуд хичээлээ цахимаар орсон ч сургалтын төлбөрөө бүтнээр авах магадлалтай тул оюутнуудын эрх ашгийг хамгаалагчид энэ долоо хоногийн эхэнд Английн их сургуулиуд намар хичээл орохоос өмнө хичээлээ ямар хэлбэрээр орох талаар оюутнуудад “тодорхой” хариу өгөх ёстой гэсэн шаардлага тавьжээ.

http://credit-n.ru/blog-listing.html http://credit-n.ru/ipoteka.html

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …