Улаанбаатар хотод өдөртөө 17 хэм дулаан

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо орж, ихэнх нутгаар сэрүүхэн, говь, талын нутгаар салхитай байна.

2020 оны 05 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо, Зүүн аймгуудын ихэнх нутаг, Төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүхэн Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 11-16 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндий, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр 16-21 хэм, Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 27-32 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшиж, бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 15-17 хэм дулаан байна.

http://credit-n.ru/calc.html http://credit-n.ru/forex.html

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …