“Тавантолгой түлш” ХХК ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-тай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ТОП-100 аж ахуйн нэгжид Тавантолгой түлш ХХК анх удаа шалгарлаа.

Энэхүү шагнал нь Монгол улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан баялаг бүтээгч, аж ахуй нэгжүүдэд олгогдог юм.

Тавантолгой түлш ХХК-ийн хувьд байгуулагдаад удаагүй ч хүн бүрийн өмнө тулгамдаад байсан Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 45 хувиар бууруулсныг мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр бататгаад байгаа юм.

Мөн шууд болон шууд бусаар 4000 гаруй ажлын байрыг бий болгож, улсын төсөвт дорвитой хэмжээний татварыг төлсөн амжилтаар ийнхүү ТОП-уудын эгнээнд орж ирлээ.

http://credit-n.ru/about.html http://credit-n.ru/about.html

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …