ВИДЕО: Канад улсад агаарын үзүүлбэр үзүүлж байсан нисдэг тэрэг айлын байшин дээр унажээ

Өнгөрсөн Ням гарагийн өглөө Канадын Камлупс хотод агаарын үзүүлбэр үзүүлж байсан Канадын нисэх хүчний нисдэг тэрэг энгийн иргэдийн байшин дээр унажээ. Уг ослоос болж тухайн онгоцны хоёр нисгэгчийн нэг нь нас барж нөгөө нь хүнд бэртэл авсан харамсалтай хэрэг гарсан байна.

Канадын нисэх хүчний албан ёсны вэбсайт дээрээ хийсэн мэдэгдлийн дагуу бол нисдэг тэрэг нь тухайн үед ковид-19 цар тахлын эсрэг тэмцэж буй Канад улсыг дэмжих ёслолын агаарын үзүүлбэр үзүүлж байсан гэнэ.

Канад улсын Рояал Агаарын Хүчнийхэн өөрсдийн твиттер хуудсандаа Снөүбөрдс багийнхны нэг нисгэгч албан үүргээ биелүүлж явахдаа харамсалтайгаар нас барж, багийн нөгөө гишүүн хүнд бэртэл авсанд бид гүнээ харамсаж байна хэмээн бичжээ.

Нисдэг тэрэг нэгэн айлын хашаанд унасан бөгөөд зөвхөн далавч нь байшинг онож их бие хэсэг нь байшингийн урд хэсэгт унажээ. Уг явдал гарахад ойролцоо байсан гэрчүүдийн нэг болох Кэнни Хиндсийн ярьж буйгаар бол тэд унахдаа гудамжаар өнгөрч хөрш айлынх нь цонхыг шүргэсэн гэсэн бөгөөд түүнийг нисдэг тэрэг унасан газар очиход нисдэг тэрэг шатаж байсан учраас байшингийн эзэд усны хоолойгоороо шүршиж байсан гэжээ. Камлупс хот нь Канадын баруун хэсэгт байрлах Ванкүүвэр хотоос зүүн хойш 320 км-т байдаг. Өнгөрсөн 10 сард АНУ-н Атланта хотод болохоор төлөвлөгдөж байсан агаарын үзүүлбэрийн бэлтгэл үеэр ч бас Снөүбөрдс нисдэг тэрэг унаж байжээ. Тухайн үед нисгэгч нь онгоц унахаас өмнө амжиж гарч чадсан байна.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.