Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахин гэрэл зурагчдын дуранд ингэж буужээ

Дэлхий нийтээр цар тахлын хорио цээрийн дэглэмтэй байгаа энэ өдрүүдэд өнцөг булан бүрт өөр өөр амьдрал өрнөж байна. Өнгөрөгч долоо хоногт ямар үйл явдлууд өрнөснийг BBC.com доорх гэрэл зургуудаар онцолж байна.

Зураг бүрийн доор тайлбарыг бичлээ.

Италийн хийлч Фиамма Флавия Паолуччи Олон улсын сувилагчдын өдрөөр Ромын Тор Вергата эмнэлэгт тоглолтоо хийж бэлэг барьжээ.
Мөн сувилагчдын өдрөөр Хятадын Хубэй мужийн Вухан хотын Тонжи эмнэлэгт болсон ёслолын үеэр тангараг өргөсөн сувилагчид зүрхний хэлбэртэй зогсожээ.
Шри-Ланка улсын Коломбо дахь Дэлхийн худалдааны төвд лифтээр зорчиж буй хүмүүс.
Формула III уралдааны тамирчин София Флоерш Мюнхений ойролцоох Грүнвальд дахь гэртээ бэлтгэлээ хийж байгаа нь.
Их Британийн засгийн газар замын түгжрэлээс үүдэн метрогоо ажиллагаанд оруулсны дараа зорчигчид хоорондын зайг барьж, маскаа зүүн зорчиж байна. Лондонгийн тээврийн салбарын хувьд коронавирусын нөлөөнөөс болж энэ онд 4 тэрбум фунт стерлингийн алдагдал хүлээнэ гэж мэдэгджээ.
Олимп, дэлхийн аварга, холын зайн гүйлтийн тамирчин Мо Фарах Лондонгийн Ричмонд Паркт дасгал хийж байна.
Итали дахь сүмүүд 5-р сарын 18-аас хатуу удирдамжийн дагуу шүтлэгтнүүдэд уулзалт хийж байхаар болжээ.
Энэтхэгийн Нойда хотод зарим хязгаарлалтыг зогсоосны дараа гар утасны үйлдвэрлэлийн ажилтнууд нүүрний хаалт өмсөн ажиллаж байна.
Бельги улсын Мэйсе хотын үндэсний ботаник цэцэрлэгт хүрээлэн Titan Arum цэцгээрээ алдартай. Тус цэцэг нь дэлхий дээрх хамгийн том цэцэг бөгөөд нэг цэцэг цэцэглэхэд хэдэн жилийн хугацаа шаарддаг аж.

Эх сурвалж: BBC.com

http://credit-n.ru/zaymyi.html http://credit-n.ru/offers-zaim/creditter-srochnye-zaymi-online.html

Санал болгох мэдээ

Халиа тошин үүссэн зургаан байршилд мөс зөөх ажил үргэлжилж байна

Сэлбэ голын урсацыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор тус голын мөсийг зөөн тээвэрлэж …