Ц.Ганзориг: 1,300-1,500 өрхийг түрээслээд, өмчлөх орон сууцанд хамруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар Төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчдыг түрээслээд, өмчлөх хэлбэрээр орон сууцтай болгох тогтоолыг Засгийн газар баталсан байна.

Уг тогтоолын талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны дарга Ц. Ганзориг мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагаас эхэлж, 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна. Өнөөдрийн хуралдаанаар Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд, өмчлөх хэлбэрээр орон сууцанд хамруулах тогтоолыг баталлаа.

Энгийнээр хэлбэл, галын шугаманд ажиллаж байгаа буюу цар тахлын үед өндөр ачаалалтай ажиллаж байгаа эмч, сувилагч цагдаа, онцгой байдлын алба хаагчид, мэргэжлийн хяналт, хил, гаалийн албан хаагчид хамаарна.

Эхлээд түрээслээд, дараа нь өмчлөх хэлбэрээр хэрэгжүүлэх тусгай хөтөлбөрийг Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарт даалгасан.

Эхний тооцоогоор 1,300-1,500 өрхийг орон сууцанд оруулах боломжтой гэж үзсэн. Зах зээл дээр бэлэн байгаа, ашиглалтад орсон орон сууцнуудаас орлогодоо нийцсэн хэлбэрээр сонгож, төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчид хамрагдах боломжтой. Гол хэрэгжилтийг Засаг дарга С.Амарсайхан болон НОСК хариуцан ажиллана. НОСК өнөөдрийг хүртэл 3000 орчим өрхийг түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулсан туршлагатай тул энэ жишгээр цар тахлын үед ажиллаж байгаа алба хаагчдыг хамруулна.

Найман хувийн хүүтэй орон сууцны зээлээс илүү хөнгөвчилсөн нөхцөлөөр зээлэнд хамруулж байна. Засгийн газраас иргэдийг түрээслээд, өмчлөх боломжтой орон сууцанд хамруулахаар ажиллаж буй бөгөөд үүний нэг жишээ нь энэ хөтөлбөр болж байна.

Санхүүжилтийг Сангийн яам болон Монголбанк хамтран шийдвэрлэх боломжтой тооцооллыг хийсэн” гэлээ.

Үргэлжлүүлэн “Ковид-19” хязгаарлалтыг сунгах эсэх асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар үеэр “КОВИД-19”- тэй тэмцэж буй олон улсын болон дотоодын нөхцөл байдал, эрсдэл, арга хэмжээний хэрэгжилтийг ярьсан.

Даваа гарагийн 11:00 цагт УОК-ын өргөтгөсөн хурал болно. Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх энэхүү хуралдаанд оролцож үүрэг даалгавар өгнө. Нийгэм эдийн засгийн чиглэлээр өрх, ААН-үүд рүү чиглэсэн ажлуудын үүрэг даалгаврын хэрэгжилтийг хянаж хэлэлцэнэ” гэж мэдэгдлээ.

http://credit-n.ru/blog-listing.html http://credit-n.ru/offers-zaim/platiza-mgnovenniy-zaim-online.html

Санал болгох мэдээ

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах …