“21000” реалити шоунд жүжигчин Л. Баттулга, хийлч Ч. Дэлгэрцэцэг нар өрсөлдөнө

“25 дугаар суваг” телевизийн бэлтгэн хүргэдэг “21000” реалити шоу нэвтрүүлгийн 16 дахь цуврал тун удахгүй үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ.

Корпорейт Конвеншн Центрт зочид буудалд 10 хонох хугацаанд хорин нэгэн мянгаар худалдаа хийж, хоол хүнсээ цуглуулах үүрэгтэй энэ удаагийн оролцогчдоор МУГЖ Л.Баттулга, МУСТА, хийлч Ч. Дэлгэрцэцэг нар тодорчээ.

Нэвтрүүлгийн дүрэм ёсоор оролцогсод хорин нэгэн мянгаар 10 хоногт хэрхэн үр дүнтэй зарцуулж, хоногийн хоолоо хэрхэн залгуулах вэ гэдгийг үзэгчиддээ харуулж, хэн илүү мөнгөтэй үлдсэн нь шоуны ялагч болж, гурван саятай болох юм.

МУГЖ Л.Баттулга, МУСТА, хийлч Ч. Дэлгэрцэцэг нарын хэн нь 10 хоногт 21000-г зөв зүйтэй зарцуулж нэвтрүүлгийн ялагчаар тодрох эсэхийг тун удахгүй үзэгчдийн хүртээл болох “21000” реалити шоу нэвтрүүлгээс харах л үлдлээ.

“21000” реалити шоуны өмнөх дугаар Япон улсын Токио хотод хийгдэж Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин Д. Отгонжаргал, “Шар айраг” хамтлагийн дуучин Г. Ганхүү нар оролцож, дуучин Д. Отгонжаргал ялагчаар тодорсон билээ.

http://credit-n.ru/offers-zaim/fastmoney-srochnyi-zaim-na-kartu.html http://credit-n.ru/offers-zaim/fastmoney-srochnyi-zaim-na-kartu.html

Санал болгох мэдээ

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн …