Панос Котзатанасис “Дурсаж яваарай” киног онцолжээ

 Азийн киноны шүүмжээр дагнан бичдэг Панос Котзатанасис энэ удаа энэ сарын 24-нд онлайнаар нээлтээ хийх Э. Ган-Очир найруулагчийн “Дурсаж яваарай” бүтээлийг онцолжээ.

Мөн хувиасаа киноны хамт олонд баяр хүргэн “Монголын кино урлаг улам хурцлагдаж байгаад би маш их баяртай байна. Great Film” хэмээн сайшаалаа.

“Дурсаж яваарай” кино ганцхан удаа гарах тул, та бүхнийг амжиж үзээсэй гэж хүсэж байна.

 Э.Ган-Очирын “Дурсаж яваарай” (2020) киноны тойм

1990 онд тайван замаар болсон ардчилсан хувьсгалын дүнд коммунист засаг огцорсны дараа хаягдал дахин боловсруулах нэрийн дор олон сая номыг үгүй хийжээ. Энэ үед хэдэн мянган айл, сум суурингийн номын сангууд устсан юм. Монголчууд өөрсдийн оюуны өмчөө найруулсан спирт, багахан хэмжээний хоолны мөнгөөр үгүй хийж байгаагаа ойлгосонгүй. “Дурсаж яваарай” кино энэ үйл явдал өрнөж буй буйдхан тосгонд өсвөр насны охин, хүү хоёрын түүхийг үзүүлнэ.

Мөрөн охин өвчтэй ээжийнхээ оронд тосгоны сургуулийн номын санд ажиллана. Хүнд өвдсөн ээж нь хотын эмнэлэгт эмчлүүлэх ёстой болно. Гэсэн боловч ээжийнх нь цалин буухгүй байгаагаас болж тэдэнд замын зардлын мөнгө олдохгүй. Энэ үед хаягдал цуглуулах бизнес эрхэлдэг тосгоны гэр бүлийн хоёр мафийн аргаар явуулах бөгөөд орон нутгийн иргэдийн авч ирсэн багахан хэмжээний хаягдлуудыг цааш нь өндөр үнээр худалдахын тулд гэртээ найруулсан архи эсвэл өчүүхэн бага мөнгөөр худалдан авна. Жавхаа хүү найзуудынхаа хамт идэх чихэр, татах тамхины мөнгө олохын төлөө хаягдлын эрэлд гарна. Үүнтэй зэрэгцэн анхны хайрын сэдэл төрөх бөгөөд тэрээр Мөрөн охинд дурлана. Түүнчлэн хөдөө нутагт орлогын эх үүсвэр хумигдахын хэрээр иргэд амьдралаа хөөн хот бараадахаар нүүнэ.

Найруулагч өөрийн бүтээлээ салшгүй уялдаатай хоёр тэнхлэгийг огтлолцуулан харуулжээ. Эхнийх нь насанд хүрч буй Жавхаа хүү найзуудын хамт энэ бүхнийг туулахын зэрэгцээ эцсийн бүлэгт ээжтэйгээ цуг арай ядан амь зууж буй Мөрөн охинд сэтгэл алдарна. 90-ээд онд өмнөх үеийнхний гаргасан алдаа завхралд гээгдсэн залуу үе цаашдын амьдралаа өөрсдөө босгох болсныг найруулагч хурцаар үзүүлжээ.

Энэ байдал нь нэгдүгээрт нийгэм-улс төрийн байдал буюу нэгдмэл цул байдал, өөрийн гэсэн үнэлэмжээ гээсэн өмхөрч буй нийгмийн гишүүд амь зуухын тулд, эсвэл балга тагш сархдын төлөө эргэн тойрондоо байгаа бүхнээ золиосолж байгааг найруулагчийн шийдлээр илэрхийлсэн байна. Сумын төвд болж буй уг уналтыг зураглаач Х.Өлзийбаяр энгийн саарал өнгө давамгайлсан дүрсээр эсрэг-утопи байдлыг харуулан авсан байна.

Ийм нөхцөлд орших цор ганц гоо үзэсгэлэнг залуусын итгэл найдвар, хүсэл мөрөөдлөөр дамжуулж болох бөгөөд үүнийг Э. Ган-Очир номоор дүүрсэн талд хэвтэх хоёр хүүхдийн зураглалыг уран сайхнаар толилуулсан нь киноны оргил хэсэг болно.

Д.Анар, М.Өнөрбаяр нарын хөгжим нь уйтгар гуниг, найдваргүй байдлын аль алиныг нь илэрхийлж, ямар нэгэн ноцтой зүйл удахгүй болох гэж байгааг харуулж байгаа бол С.Бат-Өлзийн хийсэн монтаж нь уг киног харьцангуй хурдтайгаар өрнүүлэх бөгөөд киног бараг шаардлагагүй гэмээр сценээр төгсгөжээ.

Киноны найруулга, хийц өнгө аяс нь энгийн реализмд чиглэсэн нь энэ киноны оновчтой шийдэл боллоо гэж өндрөөр үнэлэхээр болжээ. Үүний хажуугаар сануулахгүй орхиж боломгүй зүйлс байгааг дурдвал кинонд гарч буй дэлгүүрийн болон эмийн сангийн худалдагч нар телевизийн цувралд гардаг жүжигчид шиг дэндүү царайлаг байлаа. Нөгөө талаас Монголын киночид тал нутгийн үзэсгэлэнт төрх байдлыг үзүүлэхийн оронд түүний цаана бодит амьдрал байдаг гэдгийг тод харуулжээ.

Сүүлд үзсэн монгол киноны жүжиглэлт асуудалтай байгаа ч Мөрөнд тоглосон Э.Отгончимэг, Жавхаад тоглосон Бат-Ууган нарын тоглолтыг киноны ерөнхий гоо зүйд нийцүүлэн харахад таатай байсан гэдгийг цохон тэмдэглэе.

“Дурсаж яваарай” кинонд дутагдалтай зүйлс байгаа ч Э.Ган-Очирын анхны кино нь утга уянгыг, нийгэм улс төрийн өөрчлөлт өсвөр үеийнхний сэтгэхүйтэй хослуулан харуулсан нь сонирхолтой мөн үзэх юмтай, итгэж болохуйц бүтээл болжээ.

http://credit-n.ru/zaymyi-v-ukraine.html http://credit-n.ru/offers-zaim/online-zaym-na-kartu-payps.html

Санал болгох мэдээ

Жүжигчин Б.Тэргэл “Asian Film Awards 2024” наадмаас “Шилдэг шинэ жүжигчин” шагнал хүртлээ

Азийн нэр хүндтэй наадамд зүй ёсоор тооцогддог “Asian Film Awards 2024”-д  Монгол Улсаас анх удаа …