Нэр дэвшигчдээс 160 нь АТГ-т хөрөнгө орлогоо бүртгүүлээд байна

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдээс тавдугаар сарын 17-ны байдлаар 160 хүн АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлгээ бүртгүүлээд байна. 596 нэр дэвшигч ХОМ өгөх цахим эрх үүссэн талаар АТГ-аас мэдээллээ. 

Тус байгууллагын алба хаагчид уртасгасан цагаар ажиллаж байгаа бөгөөд сонгуульд нэр дэвшигчид энэ сарын 19-ний 23.59 цаг хүртэл цахимаар мэдүүлгээ бүртгүүлж, улмаар цахим системд мэдүүлгээ үнэн зөв мэдүүлснийг баталгаажуулах “Баталгааны маягт”-ыг СЕХ-нд хүргүүлэх юм.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ АТГ-ын https://meduuleg.iaac.mn/ цахим системд гаргаж бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд мэдүүлгээ гаргах хуулийн хугацаа нь 2020 оны 5 дугаар сарын 17-19-ний 23.59 цаг хүртэлх хугацаанд явагдах юм.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.