УОК-т “Фантастик” продакшны уран бүтээлчид 8 сая төгрөг хандивлалаа

Монгол Улсад шинэ коронавируст халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн энэ үед ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх үйлсэд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийлэн өнөөдөр /2020.05.18/“Фантастик”продакшны уран бүтээлчид Улсын Онцгой Комисст найман сая төгрөгийг хандивлалаа.

“Фантастик” продакшны уран бүтээлч залуус хөл хорионы энэ үед үзэгч олныг хөгжөөн стресс бус инээд хөөр бэлэглэх “ЗУРА” буюу “Дайчин” шоу нэвтрүүлэг бэлтгэн өнгөрсөн долоо хоногт үзэгчдийн хүртээл болгосон билээ.

“ЗУРА” буюу “Дайчин” шоу нэвтрүүлэгт тус продакшны найман жүжигчин хоёр баг болон оролцсон юм. Шоуны оролцогч тус бүр нэг сая төгрөгийн бооцоо тавьсан ба гурван цуврал нэвтрүүлгийн дараа хамгийн шилдэг оролцогч нь найман сая төгрөгийн шагналын эзэн болох юм.

Тэгвэл өчигдөр /2020.05.17/ “Зура” шоу нэвтрүүлгийн ялагчийг үзэгчдийн саналаар тодруулж “Фантастик” продакшны жүжигчин, соёлын тэргүүний ажилтан М. Баярбат ялагчаар тодорчээ.

“Zura” шоу нэвтрүүлгийн ялагчаар тодорсон жүжигчин М.Баярбат шагналынхаа мөнгийг ард иргэдийнхээ аюулгүй байдлын манаанд зогсож байгаа нийт ажилтан, алба хаагчдад хандивлах шийдвэр гаргаж өнөөдөр Улсын Онцгой Комисст хандивлалаа.

http://credit-n.ru/business-kredit.html http://credit-n.ru/ipoteka.html

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …