“Увертюра” хамтлагийн онлайн тоглолт зургадугаар сарын 06-нд болно

 Монголын ард түмний төдийгүй Монгол туургатан улсуудын түмэн олны сэтгэлд хоногшсон олон гайхалтай дуунуудыг хит болгон эгшиглүүлсэн Монгол поп опера “Увертюра” хамтлаг ирэх 06 дугаар сарын 06-нд онлайн тоглолтоо хийх болсноо өнөөдөр хамтлагийнхаа албан ёсны цахим хуудсаараа дамжуулан зарлалаа.

  “Увертюра” хамтлагийн онлайн тоглолт хийх болсон учир нь “Монголын Соёлын аялал жуулчлалын холбоо” ТББ-аас санаачлан 2020 оноос эхлэн 5  жилийн хугацаанд хэрэгжүүлэх гэж буй “Монгол өв соёлын цогцолбор” байгуулах төслийн элч хамтлагаар ажиллахаар албан ёсны гэрээ байгуулсан бөгөөд тус төслийн хандивын аяны нээлт болгож “Монгол соёл” хэмээн нэрийдсэн онлайн тоглолтоо хийхээр болжээ.

   Ийнхүү түмэн олны сэтгэлд мөнхөд эгшиглэдэг “Өнө мөнх орон”, “Цагийн аяс”, “Жамаас”, “Тэнгэр ээж минь өршөө”, “Халуун элгэн нутаг” зэрэг гайхалтай уран бүтээлүүдээрээ  дамжуулан “Монгол поп опера” хэмээх урсгалыг хөгжүүлж, өөрсдийн гэсэн өнгө аяс, стиль имиджийг бүрдүүлсэн тус хамтлагийн онлайн тоглолт 2020 оны 06 дугаар сарын 06-ны 18:00 цагт “ТВ8” телевизийн шууд эфирээр Монгол туургатан даяар цацагдах нь ээ.

http://credit-n.ru/kredity-online-blog-single.html http://credit-n.ru/blog-single-tg.html

Санал болгох мэдээ

Жүжигчин Б.Тэргэл “Asian Film Awards 2024” наадмаас “Шилдэг шинэ жүжигчин” шагнал хүртлээ

Азийн нэр хүндтэй наадамд зүй ёсоор тооцогддог “Asian Film Awards 2024”-д  Монгол Улсаас анх удаа …