АНУ-д халдвар Covid19-ийн халдвар авагсдын тоо 1,5 сая хүрлээ

Дэлхий дахинд сүүлийн 24 цагийн хугацаанд шинэ төрлийн коронавирус буюу covid-19 өвчний 81 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 3,605 хүн уг өвчнөөр нас баржээ. Ингэснээр нийт халдвар авсан хүний тоо 4,798,132 болж, нас барагсдын тоо 316 мянга давсан байна. Харин нийт эдгэрсэн хүний тоо 1,855,073 болжээ.

Үүнээс цар тахалд хамгийн их нэрвэгдсэн АНУ-д хоногт 19 мянга гаруй шинэ тохиолдол нэмэгдэж, 862 нас баралт шинээр бүртгэгдэж, тус улсад нийт халдвар авсан хүний тоо 1,5 сая давсан бол нас баралт 90 мянга давсан байна.

Мөн ОХУ-д хоногт 9,709 шинэ тохиолдол, 94 нас баралт бүртгэгдэж нийт халдвар авагсдын тоо 281 мянга давжээ. Дэлхий даяар нийт идэвхтэй халдварын тохиолдлын тоо 2,626,552 байгаа бол тэдгээрийн 44 мянга гаруй нь биеийн байдал хүнд байна. Нэг сая хүнд ногдох халдварын тоо 616 байгаа бол сая хүн тутмын 40 нь коронавирусийн улмаас нас барсан байна.

COVID-19 ХАЛДВАР ХАМГИЙН ИХ ТАРХСАН 10 УЛСЫН МЭДЭЭЛЭЛ: 

http://credit-n.ru/offers-zaim/turbozaim-zaimy-online-bez-otkazov.html http://credit-n.ru/zaymyi-v-ukraine.html

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …