Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 136 боллоо

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнгөрсөн хоногт Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг зарлаж байна.

Тэрбээр “Өнөөдөр нэг оюутан эдгэрч сувилалд шилжлээ. Мөн Туркийн хоёр иргэн ажиглалтын хугацаагаа дуусгаж гэртээ гарлаа. Өчигдрийн байдлаар нийт ХӨСҮТ болон Дархан-Уул аймагт 157 хүнд шинжилгээ хийлээ. Эдгээр хүнд коронавирус илрээгүй.

Мөн давтан шинжилгээнүүд хийсэн. Давтан шинжилгээнээс ОХУ-аас ирсэн цэргийн сургуулийн оюутнаас илэрлээ.

ХӨСҮТ-д 115 хүн эмчилгээнд, 89 хүн хяналт, ажиглалтад байна. Эмчилгээнд байгаа хүмүүсээс 23-ынх нь биеийн байдал хүндэвтэр байна. 8-16 насны 5 хүүхэд эмчилгээнд байгаа” гэлээ.

Ингэснээр Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 136 болж байна.

http://credit-n.ru/blog-listing.html http://credit-n.ru/zaymi-na-kartu-blog-single.html

Санал болгох мэдээ

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах …