Европын 16 киног нэг сарын турш монгол орчуулгатайгаар үнэгүй үзэх боломжтой боллоо

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн Газраас санаачлан 2020 оны 5-р сарын 18-наас эхлэн нэг сарын туршид Европын Кино Наадмыг цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байна.

Энэхүү кино наадмаар дамжуулан бидний нийтлэг үнэт зүйл болох хүний эрх, эрх чөлөө, ардчилал, эрх тэгш байдал, хууль дээдлэх ёсны талаар өгүүлэх аж.

Кино наадмын хүрээнд толилуулах бүтээлүүд нь Европын кино наадмуудаас тэргүүн шагнал хүртэж, кино шүүмжлэгчдийн өндөр шалгуурыг даван сонгогдсон бүтээлүүд юм. Европын Холбооны 15 гишүүн орны 16 бүтээл монгол хэлнээ хөрвүүлэгдэн та бүхэнд хүртээл болоход бэлэн боллоо. Кино наадмын үзэгч болохыг хүссэн хүн бүр бүтэн сарын хугацаанд https://www.festivalscope.com/euffestival2020-mongolia сайтад зочлон дуртай киногоо үзэх боломжтой.

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн Газрын албан ёсны Фэйсбүүк хуудаснаас @EUinMongolia дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Бүтэн сарын турш 16 өөр ертөнц, 16 өөр соёл, 16 өөр уран бүтээлтэй танилцаж, гоо зүйн хийгээд сэтгэлийн таашаал авна хэмээн найдаж байна.

Кино наадамд оролцож буй бүтээлүүдтэй доорх линкээр орж танилцана уу:  YouTube@EUinMongolia

Холбоотой мэдээлэл

Comments are closed.