С.Диордица: Коронавирусийн вакцин гараагүй энэ нөхцөлд урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал

ДЭМБ-ын суурин төлөөлөгч С.Диордица УИХ-ын дарга Г.Занданшатарын хүсэлтийн дагуу өнөөдөр /2020.05.15/ Монгол Улсын иргэдэд хандаж мэдээлэл хийлээ.

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд “2019 оны арванхоёрдугаар сард шинэ төрлийн өвчний халдвар бүртгэгдсэнээс хойш Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам шуурхай ажиллаж, иргэддээ өдөр бүр мэдээлэл хүргэхээс гадна халдвар гарсан тохиолдолд ямар хариу арга хэмжээ авах бэлтгэлээ хийж эхэлсэн.

Монгол Улсын Онцгой комисс хязгаарлалтын арга хэмжээнүүдийг шуурхай авсан. Тавдугаар сарын 6-8-ны хооронд мөн үндэсний хэмжээний сургуулилалтыг зохион байгуулсан нь коронавируст халдвараас сэргийлэх чиглэлд гаргаж буй Монгол Улсын хүчин чармайлтыг харууллаа. Мөн дотоодод халдвар тархсан тохиолдолд ямар хариу арга хэмжээ авах талаар чухал сургуулилалт болсон” гэдгийг онцоллоо.

Үргэлжлүүлэн Дэлхий даяар 4 сая гаруй хүн халдвар авч, маш олон хүн амь насаа алдаад байна. Уг халдвар улс орнуудын хөгжлийн түвшнээс үл хамаарч байгаа бөгөөд БНХАУ, БНСУ зэрэг улс орнууд халдварын тархалтыг харьцангуй хяналтдаа аваад байгаа. Энэ цаг үед иргэд халдвараас сэргийлэх дэглэмийг чанд мөрдөх нь чухал. Хүн бүр цар тахлын өмнөх үе шиг нөхцөлд байхыг хүсэж байгаа. Гэхдээ бид вакцин гарах хүртэл хязгаарлалтын дэглэмийг чанд сахих шаардлагатай байна.

Бидний эрүүл мэнд ямар арга хэмжээ авч байгаа, мөн ямар арга хэмжээ авахгүй байгаагаас хамаарна. Хязгаарлалтын арга хэмжээнүүд зөвхөн таныг төдийгүй улс орон, нийгмийг хамгаалах зорилготойг анхаараарай. Удахгүй зун болно. Хэн бүхэн гарч, зугаалж, найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрүүлэхийг хүсэж байгаа. Гэхдээ цар тахлын үед хязгаарлалтын дэглэмээ сахихыг уриалж байна.

Монгол Улсад жил бүрийн 11, 12 сард улирлын томуугийн дэгдэлт гардаг. Олон хүн Монгол Улсад коронавирусийн халдвар хэдийн орж ирсэн гэж ярьж байна. Энэ нь шинжлэх ухаанаар батлагдаагүй гэдгийг онцлон хэлмээр байна. Худал мэдээлэл иргэдийн болон нийгмийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх аюултай. Зарим хүн өөрт нь өвчний дархлаа тогтсон гэх буруу ташаа ойлголттой байна. Коронавирусийн халдвараас дутахгүй аюул тарьж мэдэх худал мэдээллийг бусдадаа тараахгүй байх, албан эх сурвалжийн мэдээллийг авч байхыг та бүхнээс хүсье.

УОК эрсдлийн үнэлгээг тогтмол явуулж, нөхцөл байдлаа үнэлж байгаа. Коронавирусийн вакцин гараагүй байгаа энэ нөхцөлд урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал.

Эцэст нь коронавирусийн халдварыг дотооддоо алдаагүй байгаа Монгол Улсын Засгийн газрын хүчин чармайлтыг би үнэлмээр байна” гэж мэдэгдлээ.

http://credit-n.ru/kreditnye-karty.html http://credit-n.ru/credit-card-single-tinkoff-platinum.html

Санал болгох мэдээ

Б.Солонгоо: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрхийг сэргээх, нөхөн төлбөр олгох ажлын хэсэг байгууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдон  ял эдэлж …