Сөүл хотын шөнийн цэнгээний газар гарсан ковид -19 тохиолдол ЛГБТ хүмүүст хүнд цохилт болжээ

Саяхан Сөүл хотод гарсан Ковид-19 тохиолдол нь ЛГБТ буюу ижил хүйстнүүдийн шөнийн цэнгээний газруудаар гарсан нь тогтоогджээ. Өмнөд Солонгос улс ижил хүйстэн хүмүүст тааламжгүй ханддаг бөгөөд уг хэрэг нь нийгмийн цөөнх болох ЛГБТ хүмүүс рүү хандах олон нийтийн сөрөг хандлагыг эрчимтэйгээр нэмэгдүүлсэн байна.

Одоогоор өнгөрсөн Ням гарагт цөнийн цэнгээний газруудаар гарсан короновирусын дэгдэлттэй холбоотойгоор 100 гаран тохиолдол бүртгэгдээд байгаа юм байна. Сүүлийн 7 хоногуудад тус улсад Короно вирусын дэгдэлт эрчимтэй буурсан нь хөл хориог сулруулах шалтгаан болсон байна.

Өвчилснөө мэдэлгүй вирусыг тараасан гэх 29 настай эрэгтэйн үйлчлүүлсэн бүх бар шөнийн цэнгээний газруудыг түр хугацаагаар хаасан байна. Олон нийтийн сүлжээгээр халдварыг тараасан гэх эрэгтэйн бэлгийн чиг хандлагыг зарласан нь нийгэмд ижил хүйстнүүдийн эсрэг нэлээдгүй бухимдал үүсгээд байна.

Энэ нь тухайн халдварын дэгдэлт гарсан газруудад байсан хүмүүстэй холбоо барьж вирусын өвчлөлийг илрүүлэхэд саад учруулж байгаа юм байна. Учир нь бэлгийн чиг хандлага нь олон нийтэд ил болохоос эмээсэн хүмүүс холбогдох дугаараа худал мэдүүлэх. Утсаа авахгүй байх зэрэг үйлдэл гаргаж байгаа юм байна. Үүний үр дүнд халдвар гарсан үед тухайн газруудаар байсан гэх нийт 200 орчим хүмүүсийг олж чадаагүй байгаа хэмээн Сөүл хотын дарга Пак Вон Сүүн өнгөрсөн Даваа гарагт мэдэгджээ. Харин Мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ тэрээр хүмүүсийн нэрийг нууцлах болсноор сайн дураараа шинжилгээ хийлгэсэн хүмүүсийн тоо 2 дахь өссөн гэсэн байна.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.