Democratic presidential hopefuls former US vice president Joe Biden (L) and Senator Bernie Sanders (R) greet each other with an elbow bump as they arrive for the 11th Democratic Party 2020 presidential debate in a CNN Washington Bureau studio in Washington, DC on March 15, 2020. (Photo by MANDEL NGAN / AFP) / ALTERNATIVE CROP (Photo by MANDEL NGAN/AFP via Getty Images)

Цар тахлаас болж зарим улс мэндчилгээний соёлоо ингэж өөрчилсөн

2020 он гарснаас хойш бидний амьдралын хэв маягийг өөрчлөх нөлөөлөл асар их боллоо. Цар тахлын хэмжээнд хүртэл тархаад буй COVID19-ийн халдвар бидний харилцан үйлчлэлийг эрс өөрчилсөн бөгөөд вирус тархах боломжтой бие мах бодийн мэндчилгээний соёл нь энэ цаг үеийн хохирлын нэг юм. 

Дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүс энэхүү шинэ бодит байдалд дасан зохицож зарим орны мэндчилгээний биеийн хэлэмж өөрчлөгджээ.

Хэрэв уламжлалт ёс заншил нь хүмүүст тохирхооргүй эсвэл хор хөнөөл учруулахуйц байвал бид тэдгээрийг өөрчлөх болно.

“Аман болон аман бус мэндчилгээ нь бусадтай харилцах харилцааг тодорхойлоход бидэнд тусалдаг. Мэндчилгээ нь бидний харилцаа, хүн чанар, энэ бүх өөр өөр зүйлийг өөртөө шингээж өгдөг.” гэж Калифорнийн их сургуулийн антропологийн профессор Алессандро Дюранти хэлжээ. 

US vice president Joe Biden and Senator Bernie Sanders

АНУ-ын улс төрчид тохой нийлүүлэн мэндчилэх шинэ мэндчилгээг хэрэглэх болсон. Энэ мэтчилэн улс орнууд өөрийн уламжлалдаа тохируулан мэндчилгээний биеийн хөдөлгөөнийг өөрчилжээ. Илүү ихийг олж мэдэхийн тулд зарим орны нутгийн иргэдийн уламжлалт мэндчилгээ соёл Covid19-ийн үед хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар сонирхуулъя.

Хятад улс

Цар тахлын энэ үед гарч ирсэн хамгийн сонирхолтой мэндчилгээ бол халдвар үүссэн хот болох Хятадын Ухань хотоос эхэлсэн юм. Wuhan shake мэндчилгээ нь хоёр хөлөө хоорондоо ээлжлэн тогших мэндчилгээ аж. Өнгөрсөн гуравдугаар сард видео бичлэг цацагдсаны дараа Оросын эрчим хүчний сайд Александр Новак, Танзаны ерөнхийлөгч Жон Магуфули зэрэг улс төрийн нэр хүндтэй хүмүүс мэндчилгээг хийснээр энэ нь дэлхийн шинэ гарц болж магадгүй гэсэн таамаглалыг өдөөсөн юм.

Гэсэн хэдий ч Уханиас үүссэн энэ мэндчилгээ нь Хятадын цагаан сар, хурим зэрэг соёл, зан заншилаас үүдэн цаашид мэндчилгээг ашиглах магадлал багатай юм. 

Шинэ Зеланд Улс

“Энэ дэлхий дээрх хамгийн чухал зүйл бол хүмүүс юм” Маори зүйр үг

WAITANGI, NEW ZEALAND – NOVEMBER 20

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага гуравдугаар сарын 11-ний өдөр Covid19-ийн халдвар цар тахал болохыг зарлахаас өмнө Шинэ Зеланд даяар нутгийн уугуул уламжлалт мэндчилгээнээс татгалзаад байсан юм. Шинэ Зеландын Ерөнхий сайд Жакинда Ардерн уламжлалт мэндчилгээнээс татгалзахыг улс даяар илэрхийлж, бүх Кивичүүдийг “гар барих, тэврэх мэндчилгээг зогсоохыг” уриалав.

Шинэ Зеландчууд 1918 оны томуугийн цар тахлын үеэр орон нутгийн бүлгүүд дээрхтэй төстэй ижил төстэй удирдамжийг дагаж мөрдөж, үхлийн аюулаас мултарч байжээ.

Турк Улс

Туркийн мэндчилгээ нь тус улсын исламын өв уламжлал, зочломтгой соёл, ахмадуудын нийгмийн үүргийг тусгасан байдаг. Залуу хүмүүс ахмад настныхаа гараас барьж, духан дээр нь үнсдэг. Ялангуяа баярын үеэр энэхүү уламжлалт мэндчилгээгээ ашигладаг. Хацар дээр үнсэх нь хамт ажиллагсад, найз нөхөд, тэр ч байтугай шинэ танилуудын дунд стандарт юм.

Covid19-ийн халдварын дэгдэлт эхэлсэн үеэс эхлэн Туркийн ард түмэн ёс заншил, үнэт зүйлдээ нийцхүйц шинэ мэндчилгээг түүхээсээ эрсэн байна.

ANKARA, TURKEY – MARCH 11

Ингээд зүрхэн дээр гараа тавьж, бага зэрэг мэхийн ёслох мэндчилгээг хэрэглэх болсон бөгөөд энэ нь тухайн хүн таны зүрх сэтгэлд байгааг илэрхийлж байгаа хүндэтгэл, хайр хоёрыг илэрхийлж буй хэлбэр гэнэ. 

http://credit-n.ru/offers-zaim/ekapusta-besplatniy-zaim.html http://credit-n.ru/business-kredit.html

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …