Энэтхэгт 37 жилд анх удаагаа нүүрсхүчлийн хийн ялгаруулалт буурчээ

Энэтхэг улсад 37 жилд анх удаагаа нүүрсхүчлийн хийн ялгаруулалт багассан үзүүлэлт харууллаа. Тус улсад цар тахалтай холбоотой хорио цээрийн дэглэм үйлчилхээс ч өмнө түүхий түлшний хэрэглээг буруулж эхэлсэн хэмээн судлаачид үзэж байна.

Энэтхэг улсад коронавирусаас үүдэлтэй хөл хорио тогтоосон энэ үед 37 жилдээ анх удаагаа нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын хэмжээ буурсан үзүүлэлт харуулжээ. Коронавирусын халдвар тархахаас ч өмнө тог цахилгааны хэрэглээг багасгаж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмсэн нь түүхий түлшний эрэлтийг бууруулсан гэж Carbon Brief байгаль орчны веб сайтын судалгааны албанаас мэдээлсэн байна.

Харин 3-р сард улс даяар хөл хорио тогтоосны улмаас тус улсын 37 жилийн түүхэнд анх удаа нүүрсхүчлийн хийн ялгарлын хэмжээ буурчээ. Судалгаагаар 3-р сард Энэтхэгийн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтын хэмжээ 15%-иар буусан бол бол 4-р сард 30%-иар буурсан байна.

Хорио цээрийн дэглэмтэй холбогдуулан Энэтхэгийн түүхий түлшнээс эрчим хүч гарган авдаг үйлдвэрүүдийг 15%-иар бууруулж, 4-р сарын эхний 3 долоо хоногт 31%-иар бууруулсан юм. Гэвч хорио цээрийн дэглэмээс өмнө ч нүүрсний хэрэглээг бууруулсан байжээ. Энэтхэгт газрын тосны эрэлт ч мөн адил 2019 оноос хойш буурсан үзүүлэлт харуулжээ. Жилийн хугацаанд мөн сэргээгдэх эрчим хүчний нийлүүлэлт аажмаар боловч тасралтгүй өссөн үзүүлэлттэй байгаа юм. Олон улсын эрчим хүчний агентлагийн хийсэн судалгаагаар 4-р сарын сүүл гэхэд дэлхийн нүүрсний хэрэглээ өмнөх оныхоос 8%-иар буурсан бол харин эсрэгээрээ, салхи болон нарны эрчим хүчний хэрэглээ олон улс даяар нэмэгдсэн байна.

Түүхий түлшний хэрэглээ эрчим хүчний салбарт буурч байгаагийн гол шалтгаан нь үйл ажиллагааны зардалтай холбоотой хэмээн үзэж байна. Нарны хавтан болон салхин сэнсийг нэгэнт байршуулсан тохиолдолд цаашид үйл ажиллагаа явуулах зардал тун бага гардаг бол дулааны цахилгаан станцуудын хувьд түүхий түлш худалдаж авахаас эхлээд зардал их байдаг байна. Гэвч судлаачид түүхий түлшний хэрэглээний бууралт тийм ч удаан үргэлжлэхгүй хэмээн таамаглаж байна. Цар тахал намжсаны дараа улс орон бүр эдийн засгаа сэргээхийн тулд үйл ажиллагаагаа эрчимжүүлсний улмаас нүүрсхүчлийн хийн ялгаруулалт эргэн нэмэгдэнэ хэмээн тооцож байна.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.