Итэвоны цэнгээний газраар үйлчлүүлсэн иргэдийн 101-ээс нь COVID19-ийн халдвар илрээд байна

БНСУ-ын Сөүл хотын Итэвон дүүргийн цэнгээний газраар үйлчлүүлсэн иргэдийн 101-ээс нь коронавирусын халдвар илэрчээ. Энэ тоо нэмэгдэж ч магадгүй юм. Халдварын эрсдэл намжаад байсан тус улсад халдварын шинэ голомт үүссэн нь эрсдлийг дахин нэмэгдүүлээд байна. 

Сануулахад Итэвон дүүргийн гурван цэнгээний газраар үйлчлүүлсэн 29 настай залуугаас өнгөрсөн Лхагва гарагт халдварын шинж тэмдэг илэрсэн юм. 10-ны өдрийн  байдлаар энэ дүүргийн таван шөнийн клубээр үйлчлүүлсэн нийт 7,000 гаруй хүнийг мөрдөж, хавьтлын хүрээг нь тогтоосон тухай Өмнөд Солонгосын албаныхан мэдээлсэн. Ийнхүү үйлчлүүлсэн иргэдийн шинжилгээний хариу гарсаар байна. 

Сөүл хотод өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-ээс шөнийн цэнгээний газруудыг ажиллуулж эхэлсэн. Тэгэхдээ нийт үйлчлүүлэгчдийг орохоос нь өмнө овог, нэг, утасны дугаарыг нь тэмдэглэж авах, гараа ариутган, амны хаалт зүүж үйлчлүүлэхийг сануулж байсан юм. 

8,500 гаруй цагдаагийн алба хаагчид өнгөрөгч амралтын өдрүүдэд Итэвонд байсан 11000 орчим хүнийг мөрдөх, олох ажиллагааг үргэлжлүүлж байна. Тэд утасны дугаар болон зээлийн картын бүртгэлийг шалгаж байгаа аж.

Тухайн цэнгээний газраас үйлчлүүлсэн иргэдийг нээлттэй ил тод мэдээлж, шинжилгээнд хамрагдахыг уриалсан бичгийг Солонгос болон Англи хэл дээр бичиж тарааж байна. БНСУ-ын Өвчнийг хянах төвөөс тухайн үед тэнд байсан хэн бүхэн, тэр дундаа гадаадын иргэд үнэ төлбөргүй шинжилгээнд хамрагдах боломжтой гэж мэдээлснийг ВВС онцолжээ. 

Эх сурвалж: BBC.com

http://credit-n.ru/offers-zaim/bistrodengi-zaymi-online-nalichnymi.html http://credit-n.ru/potreb-kredit.html

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …