“WORLD MUSIC” онлайн фестиваль зохион байгуулагдаж байна


Монгол Улсын Консерваториас санаачлан Засгийн газар, УОК, БСШУСЯ-ны болон Соёлын өвийг сэргээн өвлүүлэгч Юнивишн ХХК хамтран “WORLD MUSIC” онлайн фестивалийг зохион байгуулж байна. Оролцогчид ардын бүжиг, орчин үеийн хөгжмийн зэмсэг болон уламжлалт урлагийн төрлүүдээс сонгон хувиараа, баг, хамт олноороо нэгдэн өөрсдийн байгаа газраасаа онлайнаар оролцох боломжтой юм.

Ингэснээр хүн төрөлхтний өмнө тулгарч буй цар тахлын аюулыг эрүүл энх, эв нэгдэлтэй  даван туулахын төлөө дотоод, гадаадын нэрт уран бүтээлчдийн дуу хоолой цахим ертөнцөд нэгдэх ажээ. Тус фестиваль хоёр сар орчмын хугацаанд үргэлжилж зургадугаар сарын 01-нд дүнгээ гаргахаар төлөвлөжээ.

Одоогийн байдлаар 20 гаруй орны 1000 орчим уран бүтээлчийн бүтээлүүд ирээд байгаа бөгөөд зохион байгуулагчийн зүгээс дотоодын 10 телевизтэй хамтран видео контентийг бэлтгэн хүргэж байгаа юм. Энэхүү төслийг Юнивишн компани “Super НЯМ” хөтөлбөрийн хүрээнд хуримтлагдсан хандивын мөнгөөр дэмжин ажиллаж байна.

Фестивалийн шалгаруулалтыг хоёр үе шаттай явуулж, Авьяаслаг оролцогчдод насны ангиллаар “Монгол Улсын Консерватори-т элсэн суралцах эрх”, мөн шилдэг оролцогчдод “WORLD MUSIC” фестивалийн “Гала тоглолтод оролцох эрх”, Шилдгийн шилдэг оролцогчид “Олон улсад аялан тоглох эрх”-ийг тус тус олгох бөгөөд гадаад орноос оролцож шилдэг оролцогч болсон тохиолдолд “Монгол улсад зочлох эрх”-ийг олгох юм. 

Холбоотой мэдээлэл

Comments are closed.