БНХАУ-д “COVID-19” халдварын 17 шинэ тохиолдол бүртгэгджээ

Хятадад ням гарагт “COVID-19” халдварын 17 шинэ тохиолдол бүртгэгдсэний долоо нь Өвөр Монголын өөртөө засах оронд зөөвөрлөгдөн иржээ.

Үндэсний эрүүл мэндийн комиссын мэдээлснээр, дотоодод халдварласан 10 тохиолдлын тав нь Хубэй мужид, гурав нь Жилинь мужид, нэг нь Ляонин мужид, нэг нь Хэйлунжян мужид бүртгэгдсэн байна. 

 Хятадад энэ сарын 10-ны байдлаар 82918 хүн халдвар авснаас 4633 хүн нас барж, 78144 хүн эдгэрсэн байна. Мөн тухайн өдрийн байдлаар зөөвөрлөгдөн ирсэн халдварын тохиолдлын тоо 1690-д хүрснээс 1591 хүн эмнэлгээс гарсан бол гурван хүний биеийн байдал хүнд байгаа ажээ. Мөн халдвар авсан хүмүүстэй ойр байсан 5501 хүн эмнэлгийн хяналтад байгаа бөгөөд бямба гарагт хяналтад байсан 678 хүн гэртээ харьсан байна.

Мөн энэ сарын 10-ны байдлаар Хонконгт коронавирусний халдварын 1047, Макаод 45, Тайваньд 440 тохиолдол тус тус бүртгэгдэж, Хонконгт дөрөв, Тайваньд зургаан хүн нас баржээ. Мөн Хонконгт 982, Макаод 41, Тайваньд 366 хүн эдгэрсэн байна.

http://credit-n.ru/microzaymi-blog-single.html http://credit-n.ru/electronica.html

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …