Цар тахлын үеийн нөхцөл байдал уур уурхайн туслан гүйцэтгэгч компаниудын ажилтнуудад хүнд тусаж байна

Дэлхий нийтээр тархаад байгаа “COVID-19” цар тахлын улмаас уул уурхайн салбарын ажиллах хүчний нөхцөл байдал хүндхэн байна. Уул уурхайн үндэсний ассоциацийн мэдээлснээр уурхайнуудад 50 мянга гаруй хүн ажиллаж байгаа ажээ. Ханган нийлүүлэгч компаниудыг оролцуулбал уул уурхайн салбараас шууд хамааралтай 200 мянга гаруй хүн байгаа юм байна.

Үүнээс зөвхөн нүүрсний салбарт хамааралтай 70-80 мянган хүн ажилладаг гэсэн мэдээллийг өглөө. Нүүрсний салбараас тухайлбал: 820 ажилтантай “Эрдэнэс Тавантолгой” ХК цөөн тооны ажилтнаа сул зогсоожээ. Хэдий тийм боловч туслан гүйцэтгэгч компаниуд нь хэвийн ажиллаж байгаа гэж тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээллээ. Гэхдээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын орлого төлөвлөгөөнөөсөө 30 хувиар буурахаар байгаа ажээ.

Уул уурхайн компаниудаас хамгийн том ажил олгогч гэгддэг “Оюу Толгой” төсөлд ажиллагсдын тоо 2019 оны эцэс гэхэд 16 мянга шахам байв. Нийт ажилтны 56 хувь нь гүний уурхайд ажиллаж байгаа юм. “COVID-19” цар тахлын улмаас гадаад мэргэжилтнүүд уурхай руу очих боломж хязгаарлагдаж, гүний уурхайн өргөтгөл, малталт 30 хувиар удаашрах магадлалтай байгааг “Оюу Толгой” ХХК мэдээллээ. Үүний нөлөөгөөр гүний уурхайн туслан гүйцэтгэгч компаниуд хүндхэн байдалтай байна. Тухайлбал: III, IV босоо амны ажилд оролцож байгаа “GIP” компани ажилтнуудынхаа тал хувийг цомхотгож магадгүй байгаагаа мэдээлжээ.

Нүүрсний компаниудаас “SouthGobi Sands” уурхайн олборлолтоо хоёрдугаар сараас зогсоосон байна. Агуулахын нүүрсний хэмжээ хангалттай байгаа учир тавдугаар сард олборлолт хийхгүй гэдгээ мэдэгджээ.

Харин “Mongolia Energy Corporation” экспортоо эхлээгүй байгаа учир мөн л сул зогссон байна.

Хөвсгөл аймагт “Могойн гол” уурхайгаас эрчим хүчний нүүрс олборлодог “Могойн гол” ХК энэ онд үйл ажиллагаагаа өргөжүүлж, ажилчдынхаа тоог 40 хувиар нэмэхээр төлөвлөж байсан ч одоо байгаа ажилчдаа цөөлөхөд хүрээд байгааг онцолсон юм.

Эх сурвалж: bloombergmongolia

http://credit-n.ru/offers-zaim/glavfinance-online-zaymi.html http://credit-n.ru/oformit-kredit-online.html

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …