АНУ-ын нисэх хүчнүүдийн сул зогсолт

Andy Luten бол АНУ-ын Даллас хотод амьдардаг аяллын гэрэл зурагчин төдийгүй алдартай блогчин юм. Түүний гэрэл зургууд үзэсгэлэнтэй, бишрэм байдаг бөгөөд тэрбээр сүүлийн хоёр долоо хоногийн турш АНУ-ын зургаан мужийн нисэх онгоцны буудал дээгүүр нисдэг тэргээр 4,232 Милл зам туулан аялж,  7500 орчим гэрэл зураг буулгасан байна. 

Дэлхий нийтээр тархаад буй аймшигт цар тахал бизнесийн салбарт тэр дундаа агаарын тээврийн салбарт маш хүнд сорилтыг учруулаад байгаа билээ. АНУ-д ч төдийгүй дэлхий олон оронд агаарын тээвэр сул зогсолт хийж, зарим агаарын тээврийн компаниуд дампуурахад хүрээд байна. 

“Нисэх онгоцны буудлуудын дээгүүр аялахад гайхалтай үзэсгэлэнтэй харагдаж байсан ч тэдний өмнөөс сэтгэл түшиж, ахин нисэх болтугай хэмээн залбирч байсан юм” хэмээн блогтоо тэмдэглэжээ.

АНУ-д агаарын тээврийн зорчигчдын эрэлт 95 хувиар буурчээ. Агаарын тээврийн компаниуд ердөө сарын өмнө итгэл найдвартайгаар ажиллаж байсан бол одоо оршин тогтнохын төлөө тэмцэж байна. 

Бид та бүхэндээ гэрэл зурагчин Andy Luten-ий зургаас сонирхуулъя. 

Тэгш хэмтэй, үзэсгэлэнтэй харагдах Spirit-ийн хөлгүүд

Агаарын хөлгийн хамгийн том засвар үйлчилгээний бааз American Airlines

Аризонагийн цөлд

“Цар тахлын нөхцөл байдал одоогоор тодорхойгүй байгаа ч энэ зогсолт үүрд биш. Эдгээр хүлгүүд дахин нисэх болно” Andy Luten

Холбоотой мэдээлэл

Comments are closed.