“The Voice of Mongolia” шоу Бямба, Ням гаригт үзэгчдийн хүртээл болно

“Монгол НD” телевиз “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийг энэ долоо хоногоос эхлэн амралтын хоёр өдөр буюу Бямба, Ням гарагт үзэгчдийн хүртээл болохоор болсон байна.

Өнгөрсөн хоёр долоо хоногийн дугаарт “The Knock Out” шатанд Д.Уламбаяр болон Д.Отгонбаяр шүүгч, дасгалжуулагчийн хоёр, хоёр шилдэг оролцогчид үзэгчдийн болон шүүгчдийн саналаар шалгараад байгаа билээ.

Энэ долоо хоногийн Бямба гарагт шүүгч, дасгалжуулагч Д.Болдын багийн шилдэг таван оролцогч болох Ө.Аззориг, Б.Анужин, Б.Алунгоо, Б.Ану, М.Батзориг нарын үзүүлбэр үзэгчдэд хүрнэ.

Харин ням гарагт С.Ононбат шүүгч, дасгалжуулагчийн багийн шилдэг таван оролцогч болох О.Азбаяр, У.Алтанзул, Б.Биндэръяа, М.Саранмарал, Д.Цолмон нар мөн адил шалгууртай тулгарч The Knock Out шатны ширүүхэн өрсөлдөөнийг харуулах юм байна.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.