IV/30-ны байдлаар Монгол банк 6.7 тонн алт худалдаж авсан нь өмнөх оноос 3 дахин өслөө

Дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Монголбанк 6.7 тонн үнэт металл худалдаж авсан нь өмнөх оны мөн үеэс гурав дахин өссөн үзүүлэлт гэдгийг Төв банкны нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газар мэдээллээ.

“COVID-19”-ийн нөлөөтэй хямралын энэ үед гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд УИХ, Монголбанкнаас алтны салбарт гол найдлага тавьж байна. Тухайлбал: УИХ-аар баталсан “COVID-19 цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, Төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” тогтоолын хүрээнд “Алт-2” хөтөлбөрийг эрчимжүүлж, алтны салбарыг дэмжих санхүүжилтийн арга хэмжээ авахаар төлөвлөж байна.

Төлбөрийн тэнцэл муудахтай зэрэгцээд гуравдугаар сард гадаад валютын албан нөөц 300 орчим сая ам.доллароор буурч, дөрвөн тэрбум ам.доллар хүрээд байна.

2020 онд Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд гадаад валютын албан нөөцийг тууштай нэмэгдүүлэх чиглэл багтсан юм. Одоогийн түвшин нь үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан хэмжээнээс 27.5 хувь, Олон Улсын Валютын Сангийн аргачлалаар тооцсон хүрэлцээтэй байдлын үзүүлэлтээс 1.3-2 дахин бага байгааг Монголбанк мэдээлж байв.

Энэ онд БНХАУ-ын Ардын банктай хийсэн 1.8 тэрбум ам.долларын своп хэлцлийн хугацаа дуусна. Хэлцлийг сунгах яриа хэлэлцээг эхлүүлсэн байна. Мөн ирэх онуудад төлөх бондуудыг дахин санхүүжүүлэхээр төлөвлөжээ.

http://credit-n.ru/offers-zaim/srochnodengi-online-zaymi.html http://credit-n.ru/offers-zaim/zaym-na-kartu_migcredit.html

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …