“The Voice”: Б. Оюугийн хоёр үзүүлбэр шилдгээр шалгарлаа

Өнгөрсөн сард Д. Отгонбаяр шүүгч, дасгалжуулагчийн багийн хоёр ч үзүүлбэр “The Voice” шоуны шилдэг үзүүлбэрүүдийг шалгаруулдаг “Best of The Voice” Youtube сувгийн жагсаалтад багтсан. Тэгвэл энэ удаад мөн л “Monsters” багийн нэгэн оролцогчийн үзүүлбэр онцлогдлоо.

“The Voice of Mongolia” шоу тэмцээний “The Knock Out” шатанд Д. Отгонбаяр шүүгчийн багийн оролцогч Б. Оюу Imagine Dragons хамтлагийн “Radioactive” дууг өөрийн хэв маягт оруулан дуулсан нь тус шоуны хамгийн сэтгэл догдлуулсан үзүүлбэрүүдийг онцолдог “The Voice Global” Youtube сувгийн дөрөвдүгээр сарын шилдэг үзүүлбэрт багтжээ.

Гэвч энэ бол оролцогч Б. Оюугийн үзүүлсэн үзүүлбэр дэлхийн хэмжээнд онцлогдсон анхны тохиолдол биш. Түүний “The Battle” шатанд Ч. Эрдэнэбаяртай “Shallow” дууг дуулсан үзүүлбэр нь “Best Boy/Girl Duets” буюу “Шилдэг эрэгтэй эмэгтэй дуэт” жагсаалтад багтсан билээ. 

http://credit-n.ru/offers-zaim/migcredit-dengi-v-dolg.html http://credit-n.ru/offers-zaim/viva-dengi-credit.html

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …