Нийслэлийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулж, мандатын тоог баталлаа

Тэргүүлэгчдийн хуралдаанаар үргэлжлүүлэн Нийслэлийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулж, мандат хуваарилах тухай асуудлыг хэлэлцлээ.
Холбогдох хуульд заасны дагуу нутаг дэвсгэрийн нэгж, хүн амын тоо, хилийн цэсийг харгалзан Ажлын хэсгээс 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулж, мандат хуваарилахад дараах санал, хувилбар боловсруулжээ. Өнөөдрийн байдлаар нийслэлд нэг сая 432 мянган иргэн амьдарч байна. Сонгогчдын тоог мандатын тоонд хуваарилавал нэг мандатад 35-36 мянган иргэн ногдохоор байна. Мөн газар зүйн байршлыг харгалзан алслагдсан дүүргийн мандатын тоог нэмэх санал гаргажээ.
Тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцээд ажлын хэсгээс боловсруулсан саналыг дэмжив.Ингэснээр, ирэх аравдугаар сард болох нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн тойргийг 23 байхаар тогтож, мандатыг дараах байдлаар баталлаа. 

ДүүрэгМандатын тоо
 
1.Баянгол дүүрэг6
2.Баянзүрх дүүрэг10
3.Хан-Уул дүүрэг6
4.Чингэлтэй дүүрэг4
5.Сонгинохайрхан дүүрэг10
6.Сүхбаатар дүүрэг4
7.Багануур дүүрэг2
8.Багахангай дүүрэг1
9.Налайх дүүрэг2

Дүүргүүдийн хилийн цэсийг дороос харна уу. 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

http://credit-n.ru/forex.html http://credit-n.ru/informacija.html
Холбоотой мэдээлэл

Comments are closed.