ХӨСҮТ: ОХУ-аас ирсэн оюутнуудад 3-4 удаа давтан шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх  цаг үеийн ээлжит  мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө.

Тэрбээр “2020 оны дөрөвдүгээр сарын 29-нд буюу өчигдөр коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол улсын хэмжээнд бүртгэгдээгүй. ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн нийт гурван лабораторид 163 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Үүнд: ХӨСҮТ-д тусгаарлагдсан -12, Дорноговь аймагт тусгаарлагдсан 31 хүний давтан шинжилгээ, Замын-Үүдэд тусгаарлагдсан-1, Тандалтын 46 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.

 Тандалтад Өвөрхангай аймаг болон Багануур дүүргээс цуглуулсан сорьцыг хамруулсан. Энэ нь улс  оронд коронавирусийн халдвар байгаа эсэхийг мөрдөж байгаа юм. Дархан-Уул аймгийн салбар лабораторид хийгдсэн Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 31 жолооч, ажиглалтад байсан 43 хүний давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 73 хүн байна. Бусдыг нь дараагийн шат руу шилжүүлж, 150 орыг бэлдлээ. Одоо чартераар ирэх иргэдэд онцгой анхаарал хандуулна.

ОХУ-аас ирсэн оюутнууд 20-иод хоночихлоо. Заримд нь 3, заримд нь 4 удаа давтан шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй” гэсэн мэдээллийг өглөө.

http://credit-n.ru/offers-zaim/sms-finance-express-zaimy-na-kartu.html http://credit-n.ru/offers-zaim/creditter-srochnye-zaymi-online.html

Санал болгох мэдээ

Б.Солонгоо: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрхийг сэргээх, нөхөн төлбөр олгох ажлын хэсэг байгууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдон  ял эдэлж …