Дэлхийд нэрээ цуурайтуулах дараагийн хамтлаг “TWELVE O SIX”

13 дугаар зуунд Төв Азийн цээжнээс дэлхийн талыг морин туурайгаар тамгалсан монголчууд Их хар сүлдээ залан 21 дүгээр зуунд хөгжмийн эгшгээрээ байлдан дагуулж эхлээд байна. Дэлхийн рок хөгжмийн урсгал хөгжлийнхөө ноён оргилд хүрсэн гэдэг нь ташаа байсныг өрнө, дорнын хөгжмийг хослуулсан Монголын “Хү” буюу “The Hu” хамтлаг нотлон харуулсан.
Тэгвэл дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа “Хү” хамтлагийн араас Монголын “Twelve o Six” хэмээх содон нэртэй хамтлаг саяхан интернет орчинд өөрсдийн “УсГал” хэмээх шинэ уран бүтээлээ цацаж шуугиан тарив. “Twelve o Six” хамтлагийн анхны уран бүтээл болох “УсГал “клип нь олны анхаарлыг татаж байна.

Тус хамтлагыг дэмжигчид “Хү хамтлагийн нэгэн адил дэлхийд Монгол улсаа сурталчлах хамтлаг нэгээр нэмэгдлээ” хэмээн итгэж байгаагаа илэрхийлсээр байна.

“Twelve o Six” хамтлаг нь Алтан ураг хамтлагийн ахлагч,хөгжмийн зохиолч Б.Эрдэнэбатын байгуулсан “Зун продакшн”-ы уран бүтээлчид бөгөөд эдүгээ СУИС-д сурдаг оюутнууд байна. Морин хуурыг мэргэжлийн өндөр түвшинд тоглож, үндэсний хөгжмийг рок хөгжимтэй хослуулсан тус хамтлагийн уран бүтээлээс “Алтан ураг”, “Хү” хамтлагийн нэгэн адил эрч хүчийг мэдрэх боломжтой.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.