Хийлч Ч. Дэлгэрцэцэг “Бурхны авралаар, чи ирлээ!” шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажиллана

Австралийн “FremantleMedia” компанийн албан ёсны эрхтэйгээр Боловсрол телевизийн бүтээсэн “Бурхны авралаар, чи ирлээ!” шоу нэвтрүүлэг 5-р сарын 3-ны ням гарагт үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Шоуны дугаар бүрд олны танил гурван эрхэм оролцоно. Тэд ямар ч бэлтгэл хийхгүйгээр нэвтрүүлгийн багийн бэлдсэн зохиолын гол дүр болон тайзан дээр жүжиглэх юм. Ингээд гэнэтийн нөхцөл байдалд ямар хариу үйлдэл үзүүлж, өөрт оногдсон дүрээ хэрхэн аварч байгаагаас шалтгаалж нэг ялагч тодрох бөгөөд цом, гурван сая төгрөгийн эзэн болно.

Дэлхийн 20 гаруй оронд амжилттай зохион байгуулагдсан “Бурхны авралаар, чи ирлээ!” нэвтрүүлгийн хөтлөгчөөр “X түц” продакшны жүжигчин, СТА Т.Бархүү ажиллах бол шүүгчээр МУГЖ П.Эрдэнэзаан, Хийлч, СТА Ч.Дэлгэрцэцэг нар ажиллахаар болжээ. Ойрын хугацаанд тайз, дэлгэцийн бүтээлүүдээр үзэгчидтэйгээ уулзаагүй учир сэтгэл догдлол дүүрэн байгааг шүүгчид илэрхийлж байлаа. Харин жүжигчин Т.Бархүүгийн хувьд “Яг түүн шиг” шоу дууссанаас хойш ээлжит нэвтрүүлгээр үзэгчидтэйгээ эргэн уулзаж байгаа нь энэ юм.

http://credit-n.ru/offers-zaim/srochnodengi-online-zaymi.html http://credit-n.ru/offers-zaim/moneyman-srochnye-zaimy-online.html

Санал болгох мэдээ

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн …