Реппер Гинжин Тайванийн уран бүтээлчтэй хамтран “On Me” нэртэй дуу гаргажээ

Өнгөрсөн оны 6 сарын 29 нд реппэр Ginjin Тайваны нийслэл Тайпей (Taipei) хотод Golden Music Awards & Festival (GMA) -ийн 30 дахь удаагийн үйл ажиллагаанд Монгол улсаа төлөөлөн оролцсон билээ. Golden Music Awards & Festival нь Тайваны Grammy Awards гэгддэг бөгөөд хятад үндэстний болон ази тивийн олон орнуудын уран бүтээлчдийн төлөөллүүд цугларч, өөрсдийн бүтээлүүдийг танилцуулах боломжийг олгодгоороо онцлогтой.

GMA -д оролцсоны дараагаар Тайвань улсын хэвлэлүүд Монголын Хип Хоп-ийг дэлхийн тавцанд авчрах реппэр хэмээн Ginjin -г онцолж байсан юм. Тэрээр GMA -д оролцож байх үеэрээ Тайваны Трап, Хип Хоп урсгалын пионер гэгддэг реппэр YZ болон Америкийн продюсер, реппэр Jay Izaak нартай хамтран “On Me” нэртэй дууг хийж клипний зураг авалтыг Тайпей хотын төвд авч байжээ.

“On Me” дууг удаан хадгалсны эцэст энэ оны дөрөвдүгээр сарын 17-нд Словакийн лейбл болох “Fck Them”-н Youtube сувгаас цацаж олны хүртээл болгосон байна. “Fck Them” нь бидний мэдэхээр Америкийн реппэр 6ix9ine-ийг дэлхийн хөгжмийн зах зээлд гаргахад нь нөлөөлж, хамтран ажиллаж байсан туршлагатай лейбл юм.

Дууны аяыг реппэр Lil Thug E хийж гүйцэтгэсэн бөгөөд дууны бичлэг, микс, мастерингийг Jay Izaak болон B Production -ийн дууны инженер Tsogtoo TJ нар хамтран гүйцэтгэжээ.

2019 оны 11 сард 29-нд реппэр Ginjin анхныхаа “Tоос (-ноос) Зоос”-руу цомгийг гаргаж, бүрэн хэмжээний тоглолтоо хийгээд хэдэн сарын хугацааг өнгөрөөгөөд байна. Цаашлаад энэ жил мөн олон шинэ уран бүтээлүүд хийхээр төлөвлөсөн байгаа бөгөөд анги хэл дээрх дуу, гаднын уран бүтээлчидтэй хамтарсан цомог зэргийг олон улсын хөгжмийн зах зээл рүү гаргахаар ажиллаж байна.

http://credit-n.ru http://credit-n.ru/offers-zaim/moneza-online-zaym.html

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …