Өглөө каша идэх нь жингээ барих хүсэлтэй хүмүүст хамгийн зөв сонголт

Эрүүл өглөөний унд нь таныг өдрийн туршид цэнэглэнэ. Бас таны эрүүл амьдралын хэв маяг ч үүнээс хамаарна. Өглөө бүр тогтмол унд ууж заншвал стресст илүү бага өртдөг гэнэ.

Таны өглөөний унд олон нэр төрлийн байх хэрэгтэй. Хүнсний олон нэр төрлийн бүтээгдэхүүн орох тусам амин дэм болон эрдэс бодисоор улам баялаг болно. Өглөөд ургамлын тосонд бус харин гриллд шарж болгосон хоол идвэл сайн. Мөн илчлэг ихтэй хоол идэхээс татгалзах хэрэггүй. Учир нь өглөө идсэн калорлиг хоол нь жин нэмэхэд нөлөөлдөггүй юм. Ялангуяа төмөр, калци, В-гийн төрлийн амин дэмийг агуулсан бүтээгдэхүүнийг сонговол сайн.
Өглөөдөө хагас бэлтгэсэн бүтээгдэхүүн хэрэглэвэл дээр үү, эсвэл шинэхэн бэлтгэсэн хоол хүнс дээр үү? Мэдээж шинэхэн ногооны зуушийг бэлтгэж идвэл сайн. Хүнс судлаачид өглөө каша идэхийг зөвлөдөг. Мах, өндөг, бутербродоос илүүтэй каша идэх нь жингээ барих хүсэлтэй хүмүүст хамгийн зөв сонголт болно.

  • Төрөл бүрийн эрдэс бодис, аминдэмээр баялаг үр тариа, будаа нь өглөөний унданд хамгийн тохиромжтой.
  • Мөн шинэхэн ногоо, жимс, эрдэс бодис бүхий хүнсийг сонгох хэрэгтэй.
  • Өглөөдөө амттай тэр тусмаа чихэрлэг нялуун амттай каша идэх хэрэггүй.
  • Ханасан тос агуулсан хоол, ялангуяа давс, өөх ихтэй махан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байвал сайн.
  • Цагаан талх бус харин хөх тарианы хар талх сонгож идээрэй.
http://credit-n.ru/offers-credit-card/ren-drive-365-credit-card.html http://credit-n.ru/zaymi-nalichnymi-blog-single.html

Санал болгох мэдээ

Х.Тэмүүжин: Бид хятадаас нэг ч түүхий эд авч ашигладаггүй

Сүүлийн үед гахайн мялзан өвчин гарсантай холбоотойгоор хэрэглэгчдийн дунд хиам болон хагас, бүтэн боловсруулсан мах, …