Гурван нам, нэг эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт хүргүүллээ

Улс төрийн гурван нам, нэг эвсэл УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд өчигдөр хүргүүлжээ.

Тодруулбал, Үндсэн хуулийн 19 эвсэл, Ард түмний нам, Ардчилсан нам, Хөгжлийн Хөтөлбөр нам сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өглөө. СЕХ энэ удаагийн ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ гаргаж буй нам, эвслээс баримт бичгийг нь хүлээн авахдаа олон хүний бөөгнөрөл үүсгэхгүйн тулд тодорхой хуваарь гаргасан бөгөөд нам, эвсэл тус бүрээс 2-оос илүүгүй төлөөлөгч ирж баримт бичгээ хүлээлгэн өгөх, асуумж бөглөх шаардлага тавьсан байна.

Эх орончдын нэгдсэн нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Их эв нам, Зон олны нам болон Дэлхийн монголчууд нам хүсэлтээ энэ сарын 22-нд хүргүүлсэн юм. 

http://credit-n.ru/offers-zaim/dozarplati-srochnye-zaimi-online.html http://credit-n.ru/microzaymi-blog-single.html

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …