Их Британийн сургуулиуд есдүгээр сар хүртэл хичээллэхгүй

2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар Коронавируст халдвар (COVID-19)-ын тархалттай холбогдуулан 192 улсад улсын хэмжээнд цэцэрлэг, дунд сургууль болон их сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосон нь нийт суралцагчдын 91.4 хувь буюу 1 тэрбум 576 сая суралцагч танхимын сургалтад хамрагдах боломжгүй болсон байна.  Түүнчлэн, зарим улсад хичээл, сургалтын үйл ажиллагааг хэсэгчлэн хаасантай холбогдуулан 140,481,214 хүүхэд, залуучууд хөл хорионд орж, нийтдээ дэлхийн хэмжээнд 1 тэрбум 717 сая гаруй хүүхэд, залуучууд танхимын сургалтад хамрагдахгүй байна.

Эх сурвалж: ЮНЕСКО-гийн цахим хаяг

https://en.unesco.org/themes/education-emergencies/coronavirus-school-closures

Их Британийн сургуулиуд 2020 оны 9 дүгээр сар хүртэл хичээллэхгүй

Их Британийн ихэнх сурагчид сургуульдаа 9 дүгээр сар хүртэл явахгүй боловч сургууль, ясли, өдөр өнжүүлэх төвүүд онцгой байдалд ажиллаж байгаа албан хаагчдын хүүхдүүд болон тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай сурагчдаа хүлээн авч, ажиллаж байгаа талаар ВВС мэдээлсэн байна.

Тус улсын Засгийн газраас коронавируст халдварын тархалтын үед зайлшгүй ажиллах ёстой ажлын байрны жагсаалтыг гаргаж, олон нийтэд зарласан бөгөөд тус жагсаалтад эрүүл мэнд, нийгмийн халамж, төрийн алба болон хүнсний бүтэгдээхүүний үйлдвэрлэл, борлуулалт, худалдааны салбарын ажилчид, албан хаагчид оржээ. Эцэг, эхийн аль нэг нь дээр дурдсан зайлшгүй ажиллах ёстой ажлын байранд ажиллаж байгаа л бол хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явах эрхтэй аж.

Одоогийн байдлаар тус улсын нийт сургуулиудын 94 хувь нь сурагчдынхаа 20 орчим хувийг хүлээн авч, ажиллаж байгаа юм байна. Харин сургуульдаа явахгүй байгаа сурагчдыг цахим сургалтад үргэлжлүүлэн хамрагдаж, гэрийн даалгавраа сайн хийхийг зөвлөж байна. Ерөнхий боловсролын сургуулиуд жилийн эцсийн анги дэвших шалгалтуудаа цуцалсан. Сурагчдын үнэлгээг тэдний идэвх, өмнө өгсөн явцын шалгалт, ангийн болон гэрийн даалгаврын гүйцэтгэлээр тогтоож, жилийн эцсийн дүнг гаргахаар болжээ.

http://credit-n.ru/offers-zaim/denga-zaimy-nalichnimi.html http://credit-n.ru/offers-zaim/bistrodengi-zaymi-online-nalichnymi.html

Санал болгох мэдээ

Улаанбаатар хот болон аймгийн төвийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй

Хаваржилт хүндэрч буйтай холбогдуулан Засгийн газрын ээлжит хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. …