Ё.Баатарбилэг: Монгол хэл бичгийн шалгалтыг энэ жил өнжөөх нь зүйтэй гэж үзлээ

УОК-ийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлж байна.

  БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг“Улсын онцгой комиссоос сургууль, цэцэрлэгийн хорио цээрийг ирэх есдүгээр сарын 1-н хүртэл хойшлуулж байна. Гэхдээ зургадугаар сарын 1-н хүртэл теле хичээл үргэлжлэнэ. ЕБС-ийн жилийн эцсийн дүнг хоёрдугаар улирлын дүнгээр тооцож анги дэвшүүлнэ. Хүүхдүүдийг улираахгүй. Цэцэрлэг болон нэгдүгээр ангийн бүртгэлийг наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор дөрөвдүгээр сарын 15-аас аймаг, нийслэлийн засаг дарга нарт сургууль цэцэрлэгийн танхимын тог цахилгааныг хязгаарлах чиглэл өгсөн. ЭЕШ-ын хугацаа хуваарийг одоогийн байдлаар долдугаар сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулаад долдугаар сарын 8-9 их дээд сургууль элсэлтээ авна гэж ойлгож болно. Монгол хэл бичгийн шалгалт авсан хүүхэд ЭЕШ-д орох шаардлагыг энэ жил өнжиж байна. Ингэснээр бүх хүүхэд ЭЕШ өгөх боломжтой гэсэн үг. Есдүгээр ангийн улаан шугам энэ жил үйлчлэхгүй”гэж мэдээллээ.


http://credit-n.ru/offers-zaim/webbankir-online-zaim-na-kartu.html http://credit-n.ru/zaymi-nalichnymi-blog-single.html

Санал болгох мэдээ

Монгол сурагчид олон улсын химийн олимпиадаас нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ

Саудын Арабын Хаант улсын Рияд хотод зохион байгуулагдсан олон улсын химийн 56 дугаар олимпиадаас Монгол …