Мах, махан бүтээгдэхүүнийг БНХАУ-д хэрхэн экспортлох вэ?

Хөдөө аж ахуйн болон хүнсний бүтээгдэхүүний худалдаа хийх үндсэн нөхцөл нь тухайн бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй, хорио цээрийн шаардлагыг хангах явдал юм. Тухайн  бүтээгдэхүүнд  тавигдах  шаардлагын  талаар худалдаа  хийгч  хоёр  талын хооронд  урьдчилан  тохирсон  хэлэлцээр,  протоколыг  байгуулдаг.  Энэхүү  баримт бичгийн  үндэслэн,  түүнд  тусгагдсан нөхцөл  шаардлагыг  хангасан  бараа бүтээгдэхүүнийг нэгээс нөгөө рүү оруулах, дамжуулан өнгөрүүлэх зөвшөөрөл олгох байдлаархудалдаа хийдэг практикыг дэлхийн аль ч улс орнууд хэрэглэж ирсэн. БНХАУ-ын холбогдох хууль, тогтоомж болон олон улсад мөрдөгддөг нийтлэг журмыг үндэслэн дараах шат дарааллаар мах болон махан бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлохажлыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:

Нэг монгол хүн жилд 90 кг, хятад хүн 6 кг мах хэрэглэж байна

1.Хятадад мах болон махан бүтээгдэхүүн нийлүүлэх хүсэлтэй тал /улс/ БНХАУ-ын Гаалийн ерөнхий газарт бичгээр хүсэлтээ ирүүлнэ. Хятадын тал нийлүүлэгч талын мал, амьтны өвчний байдлыг харгалзан үзэж, эрсдлийн үнэлгээхийнэ. Үүний тулд эхлээд махан бүтээгдэхүүний эрсдлийн үнэлгээний асуулгын хуудсыг экспортлогч улс руу илгээнэ.

2.Экспортлогч тал /улс/нь асуулгын дагуу хариултыг ирүүлэхийнхамт холбогдох мэдээллээр хангана. Үүнд, экспортлогч улс дахь мал эмнэлэг, нийгмийн эрүүл мэндийн  тухай  хууль  тогтоомж, түүнийг хэрэгжүүлэгч төрийн  захиргааны байгууллагын  бүтэц,  мал  эмнэлгийн  үйлчилгээний  систем,  бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн  аргатехнологи,  аюулгүй  байдал,  эрүүл  мэндийн  хяналтын систем, амьтны  эрүүл  ахуй,  хорио  цээрийн  хяналтын механизм  зэрэг мэдээллүүд багтана.

3.Хятадын тал ирүүлсэн материалд дүн шинжилгээ хийж эрсдлийн үнэлгээ өгнө. Хэрэв  үнэлгээгээрэкспортлогч  улсын  мах, махан  бүтээгдэхүүний  аюулгүй байдал, эрүүл мэндийн байдал зөвшөөрөгдсөн хязгаарт байна гэж үзвэл Хятад улс шинжээчдийн багийг экспортлогч оронд илгээн газар дээр нь үзлэг явуулна.

4.Хоёр  тал БНХАУ-д махан  бүтээгдэхүүн  экспортлоход  тавих  хяналт,  хорио цээрийн шаардлагын талаар хэлэлцэн тохирч, протоколд гарын үсэг зурснаар тухайн  бүтээгдэхүүнд  олгох  чанар, эрүүл  мэндийн  гэрчилгээний  агуулга, форматыг  баталгаажуулна.  Өөрөөр  хэлбэл  хэлэлцээр  /протокол/-т тухайн бүтээгдэхүүнд тавигдах шаардлага, түүнд олгох гэрчилгээний загвар, агуулгыг хэлэлцэн тохирсон заалт орсон байна.Дээр дурдсанчланэрсдлийн үнэлгээ хийх ажлыг дуусгасны дараа хятадын тал экспортлогч  улсын  аж  ахуйн  нэгжүүдийг  Хятадын  холбогдох  хуульжурмын  дагуу бүртгэлд оруулна.

Ингэхийн тулд экспортлогч аж ахуйн нэгжээс Хятадын Гаалийн ерөнхий  газарт хандан өргөдөлгаргаж,  холбогдох  материалыг  бүрдүүлж  ирүүлнэ. Бүрдүүлэх материалд бүртгэлд оруулах бүтээгдэхүүнийнэр төрөл, үйлдвэрлэх хүчин чадал, хяналтын байцаагчийн гарын үсгийн хэв зэрэг мэдээлэл орсон байх ёстой. Хятадад бүртгэгдсэн аж ахуйн нэгж нь ГЕГ-ын албан ёсны цахим хуудсаар “Эрсдлийн үнэлгээний  шаардлагад  нийцсэн  улс  болон  бүс  нутгаас  БНХАУ-д  оруулах  махан бүтээгдэхүүнийжагсаалт”-д орж нийтэд зарлагдсаны дараа бүтээгдэхүүнээ Хятадад нийлүүлж болно. Хятадын талын импортлогч аж ахуйн нэгж /эсхүл хувь хүн/ холбогдох дүрэм, журмын дагуу импортын махан бүтээгдэхүүнийг хүлээн авах шаардлага хангасан тухай  мэдэгдлийг хүлээн авсны дараа экспортлогч талын зохих зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс  махан  бүтээгдэхүүн импортлох зөвшөөрөл  авахаар  мэдүүлэг  гаргана. Импортлогч нь “БНХАУ-ын амьтан, ургамлын хорио цээрийн гэрчилгээ” авсны дараа холбогдох  хяналт,  хорио  цээрийн  шаардлагад  нийцсэн  махан  бүтээгдэхүүнийг импортлоно.   Бүтээгдэхүүн Хятадын боомтод орсны дараа Хятадын гаалийн байгууллагаас хяналт,  хорио  цээрийн  хяналт,  шалгалтын  ажлыг  явуулна. Үүнээсгадна  Хятадад экспортолж буй махан бүтээгдэхүүн нь ан амьтан хамгаалах олон улсын дүрэм журамд нийцсэн байх ёстой.

Эх сурвалж: ubchamber.mn

http://credit-n.ru/kredity-online-blog-single.html http://credit-n.ru/avtokredit.html

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …