Ц.Ганзориг: 82 настай иргэн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн

Улсын Онцгой комиссын хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар ирэх сард болохоор товлогдсон цэрэг татлагыг үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцэж, тусгай горимоор зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Харин иргэдийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байгаа сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон хугацааг сунгах эсэх талаар хэлэлцээгүй аж. Учир нь олон асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай судалгаа, бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй хэмээн албаныхан тайлбарлав.

Улсын Онцгой комиссын шийдвэрийг танилцуулсны дараа Батлан хамгаалахын сайд, УОК-ын дэд дарга Н.Энхболдоос тусгай үүргийн нислэг дахин хийх эсэх талаар сэтгүүлчид тодруулав. 

-Тусгай үүргийн нислэг дахин хийгдэх үү?

-Тусгай үүргийн нислэгээр иргэдээ татахыг бүр зогсоогоогүй. Бид боломжийн хэрээр, үе шаттайгаар иргэдээ татан авч байгаа. Үүсэж буй нөхцөл байдал, тусгаарлах байрны хүрэлцээнээс шалтгаалж, ерөнхий урьтал нөхцөлүүдээ тооцоолсноор дахиж ярих болно. 

-Энэтхэг хатуу хөл хорионд орсон иргэд шууд нислэг хийх боломжтой талаар ярьж байгаа. Тэднийг тусгай нислэгээр татах боломж хэр байна вэ?

-Энэтхэгээс онгоц нисгэх боломжтой талаар хэн, ямар боломж илэрхийлснийг мэдэхгүй. Одоогоор аль улс руу хэзээ тусгай үүргийн нислэг хийх талаар яриагүй байна. 

“Гадаад улсаас эх орондоо ирэхээр 6,600 гаруй иргэн хүсэлтээ гаргаад байгаа”

Мөн өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 8-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 260 орчим иргэнийг эх орондоо авчирсан. Уг нислэгт бүртгүүлж чадаагүй ч 82 настай иргэн Инчеоны олон улсын нисэх буудалд очиж, онгоцонд суулгах зөвшөөрөл өгөхийг хүлээж байгаа мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдсан.

Тухайн иргэнийг онгоцод суулгасан эсэхэд УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг хариулахдаа “Зарим мэдээллийн хэрэгслээр Хөдөлмөрийн баатар, 82 настай иргэнийг онгоцонд суулгаагүй гэх мэдээлэл гаргасан. Ийм ташаа мэдээлэл гаргахгүй байхыг хүсье. 82 настай иргэн тусгай үүргийн онгоцонд сууж, эх орондоо ирсэн.

Гадаад улсаас эх орондоо ирэхээр 6,600 гаруй иргэн хүсэлтээ гаргаад байгаа. Тусгаарлах байр, ХӨСҮТ-ийн хүчин чадал, ачааллыг тооцоолж байж эдгээр иргэнээ татах талаар ярилцана. Тиймээс гадаад улсад буй иргэд аль болох эрсдлээ тооцоолж, аюулгүй байдлаа хангахыг хүсэж байна” гэв.

Эх сурвалж: ikon.mn

http://credit-n.ru/offers-zaim/4slovo-bystrye-zaymi-online.html http://credit-n.ru/offers-zaim/glavfinance-online-zaymi.html

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …