Дархан-Уул аймагт архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг ХОРИГЛОЛОО

Дархан-Уул аймгийн Засаг дарга өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 08-ны өдөр архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох тухай захирамж гаргажээ.

Тус захирамжид:

1. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалтыг бууруулах зорилгоор 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд аймгийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосугай.

2. Аймгийн Засаг даргын 2020 оны 1-А/54 дүгээр захирамжийн 2 дахь хэсгийг хүчингүй болгосугай.

3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Цагдаагийн газар /хурандаа Х.Алтанхуяг/, аймгийн Мэргэжлийн хяналтын газар /Д.Бат-Эрдэнэ/, Дархан сумын Засаг дарга /Б.Азжаргал/, Шарын гол сумын Засаг дарга /Д.Амарсанаа/, Хонгор сумын Засаг дарга /Т.Атархишиг/, Орхон сумын Засаг дарга /Б.Алтансарнай/ нарт даалгасугай гэжээ.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ

Холбоотой мэдээлэл

Comments are closed.