Дэлхий даяар 1.5 сая хүн халдвар авч, 80 мянга гаруй хүн хорвоог орхижээ

Дэлхий даяар нэг өдөрт коронавируст халдварын 80’316 шинэ тохиолдол илэрснээр нийт халдвар авагсдын тоо 1’511’342 хүрлээ. Мөн нэг өдөрт 6367 хүн нас барснаар нийт нас барагсад 88’403 болоод байна.

Нас барагсдын тоо нь 10 мянга давсан дөрөв дэх улс Франц болсон бол АНУ-д халдвар авагсдын тоо 428’355 болсон байна. Дэлхий даяар хамгийн олон хүнээ алдсан улс Итали боллоо /17’669 хүн нас баржээ/.

Эдгэсэн хүний тоо дэлхийн дахинд нийт 329’726-д хүрчээ.

Халдвартай хүний тоо 100 мянга давсан 5 улс:

  1. АНУ-халдвар авсан- 428’355, нас барсан-14’736
  2. Испани-халдвар авсан- 148’220, нас барсан-14’792
  3. Итали-халдвар авсан- 139’422, нас барсан-17’669
  4. Герман-халдвар авсан- 113’296, нас барсан-2’349
  5. Франц-халдвар авсан- 112’950, нас барсан-10’869

Нэг өдөрт хамгийн олон халдварын шинэ тохиолдол илэрсэн улсууд:

  1. АНУ – 28’020 /Нийт 428’355/
  2. Испани – 6278 /Нийт 148’220/
  3. Герман – 5633 /Нийт 113’296/
  4. Их Британи – 5491 /Нийт 60’733/
  5. Турк – 4117 /Нийт 38’226/
  6. Франц – 3881 /Нийт 112’950/
  7. Итали – 3836 /Нийт 139’422/
  8. Бразил – 2154 /Нийт 8044/
  9. Иран – 1997 /Нийт 64’586/
  10. Канад – 1541 /Нийт 19’438/

Эх сурвалж: GOGO.MN

Холбоотой мэдээлэл

Comments are closed.