Архангайгаас олдсон “Богтог малгайн алтан цоховч, сүүжин хэлбэрийн алтан ээмэг

Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж буй түүх, соёлын үнэт болон хосгүй үнэт үзмэрээс дээжлэн цувралаар хүргэж буй.

III-XIV зууны үед холбогдох “Богтог малгайн алтан цоховч, сүүжин хэлбэрийн алтан ээмэг” үнэт үзмэрийг толилуулж байна.

Богтог малгайн алтан цоховч, сүүжин хэлбэрийн алтан ээмэг

Холбогдох он цаг: XIII-XIV зуун
Материал: Алт, тана, оюу, номин
Хэмжээ: Урт 6.15см, зузаан 0.3см, жин 14.7гр

2006 онд Монголын Үндэсний түүхийн музей, Нүүдлийн Соёл Иргэншлийг Судлах Олон улсын Хүрээлэн болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Соёлын Өв, Археологийн хүрээлэнтэй хамтарсан судалгааны баг Архангай аймгийн Хотонт сумын нутагт Дөрвөлжингүүд хэмээх дурсгалыг малтан судалсан байна. Уг дурсгал нь Уйгарын үеийн /745-840 оны/ үеийн дурсгалууд боловч “Хулхийн ам” хэмээх газарт буй нэгэн дөрвөлжинг малтах явцад тэнд хожим байгуулсан Монгол булшуудыг зайлшгүй малтан судлах шаардлага гарсан. “Хулхийн ам”-ны 1-р Дөрвөлжин, 8-р Монгол булшийг малтан шинжлэх явцад Богтог малгайн алтан чимэг, сүүжин хэлбэртэй ээмэг, гархи хэлбэрийн алтан ээмэг, сувд, үйсэн эдлэл зэрэг зүйлс олдсон байна. Үүнээс Богтог малгайн алтан цоховч, сүүжин ээмэг зэрэг олдворыг та бүхэндээ танилцуулж байна.


Тана оюу, номин зэрэг чулууг шигтгэсэн зургаан талт, хавтгай алтан чимэглэл олдсон уг булш нь биеэр жижгэвтэр залуухан эмэгтэй хүнийх байсан бөгөөд гавлын ясны дагзны доор наалдсан байдалтайгаар олдсон байна. Нүүр талын хавтгайн гурван талд зуйван дугуй хэлбэрийн тана суулгасан, эдгээр танан шигтгээний завсарт оюу, номин зэрэг жижиг чулууг тусгай хоногт суулгасан байсны нэг чулуу нь гээгдсэн. Гол дундаа үймэр цагаан чулуун шигтгээтэй, алтыг цувин ургамлын гаралтай угалзарсан хээгээр нүүр талыг бүхэлд нь сүлжиж чимэглэсэн. Уг эдлэлийн ирмэгийг хөвөөлдүүлэн жижиг алтан үрлийг нэгэн жигд ойрхон гагнаж эмжсэн. Ар тал нь хавтгай, номин чулууны дээд талд гурван жижиг цоорхойтой.


Сүүжин хэлбэртэй алтан ээмэг нь эмэгтэйн аман хүзүүний ясан дээрээс гарсан нь мэрэгч амьтад зөөж тэнд аваачсан бололтой. Их биеийг нь алтаар хийсэн. 2 ширхэг сувдийг 1 ширхэг оюу чулууны хамт нарийн цувисан алтыг голоор нь сүвлээд, төгсгөл хэсгийг нь их биед нь ороосон алтан ээмэг олджээ.

http://credit-n.ru/offers-zaim/creditplus-online-zaimi.html http://credit-n.ru/informacija.html
Холбоотой мэдээлэл

Comments are closed.