“Өвөрхангайд үйлдвэрлэв” төвийг байгуулна

“Өвөрхангайд үйлдвэрлэв” зорилтот жилийн хүрээнд аймгийн брэнд бүтээгдэхүүнүүдийг борлуулах, зах зээлд нийлүүлэх “Өвөрхангайд үйлдвэрлэв” төвийг байгуулна.

Арвайхээр хотын төв талбайд тус төвийн барилгыг барих бөгөөд харин талбай дахь усан оргилуурыг Дэлгэрэх гол дагуу шинээр байгуулсан “Дэлгэрэх гарден” цэцэрлэгт хүрээлэнд суурилуулах юм.

Энэхүү үйлчилгээний төвийг байгуулснаар өрхийн үйлдвэрлэгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулах, дотоод, гадаадын иргэд, жуулчдад сурталчлах төдийгүй хэрэглэгчдэд орон нутгийнхаа онцлог бүхий брэнд бүтээгдэхүүнийг үндсэн үнээр худалдан авах боломж нээгдэх юм. Мөн аймгийн аялал жуулчлал, брэнд бүтээгдэхүүний мэдээллийн төв ажиллуулахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: www.montsame.mn /Өвөрхангай/

http://credit-n.ru/credit-card-single-tinkoff-platinum.html http://credit-n.ru/offers-zaim/viva-dengi-credit.html

Санал болгох мэдээ

Булган аймагт хорио тавьж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоолоо

Булган аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан Аймгийн Онцгой комиссоос тус аймаг руу …