С.Амарсайхан: Ажил хэрэгч санал гаргасан иргэн Т.Ганболдод талархаж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан долоо хоног бүрийн ээлжит мэдээллээ өнөөдөр хийлээ. Тус мэдээллийн үеэр үндсэн зургаан чиглэлээр мэдээлэл хүргүүлэн, үргэлжлүүлэн иргэдийн асуултад хариуллаа.

Мөн Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах 3.2 тэрбум төгрөгийн өртөгтэй  Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн зарим тохижилтыг ажлыг хувийн зардлаар хийхээр санал тавьсан “Алтан Дорнод” ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганболдын саналыг хүлээн авч байгаагаа мэдэгдлээ. 

Ингээд иргэдээс ирсэн Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажилтай холбоотой асуултуудад хэрхэн хариулсаныг хүргэе.

Сүхбаатарын талбайн тохижилтын зардлыг эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулж болдоггүй юм уу?

Тодорхой хариулт өгье. Ер нь эрүүл мэндийн салбар, боловсролын салбарыг хариуцсан яамдууд ажиллаж байгаа. Эрүүл мэндийн яам нь эрүүл мэндийнхээ асуудлуудыг шийдвэрлэдэг. Хаана, ямар тоног төхөөрөмжтэй эмнэлэг барих уу, хичнээн орон тоотой ажиллах уу гэдэг нь салбарын яамны асуудал. Гэхдээ бид салбарын яамны асуудал гэж орхигдуулаагүй. Хот өөрсдөөсөө шалтгаалах бүхий л арга хэмжээнүүдээ авч ажиллаж байгаа. Чиглэл, чиглэлээрээ хариуцсан ажилдаа хариуцлагатай хандах нь бидний хувьд тэргүүний асуудал юм. Яамны ажилд хөндлөнгөөс оролцох эрх бидэнд байхгүй. Ялангуяа халдварт өвчин тархаж байгаа үед эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн, албан хаагчид, яамны зөвлөмж зөвлөгөөг бид дагаж ажиллаж байгаа. Эрүүл мэндийн салбартай холбоотой шинэ барилга байгууламжийн асуудал дээр бид Эрүүл мэндийн яамтай хамтарч ажиллаж, аль болох богино хугацаанд шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллахыг зорьж байна. Боловсролын яам сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, нийслэлээс эмнэлэг сургууль барихтай холбоотой газар чөлөөлөх, зарим нэг хотхон цогцолборууд доторх газрын асуудлуудыг шийдвэрлэж өгөх, эмнэлэг сургуулийн байр, байгууламжийг барих нөхцөлийг бүрдүүлэх бүх арга хэмжээг авч ажилладаг. Бид Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэхтэй холбоотой нийтийн аж ахуй, нийтийн тээвэр, зам, дэд бүтэж, барилгажилт, хот байгуулалт гээд олон асуудал дээр ажиллаж байгааг та бүхэн мэдэж байгаа. Асуудал хариуцсан яамдын урдуур орж ажиллах эрх хууль эрх зүйн хувьд ч байхгүй. Хариуцсан, хариуцсан ажил, үүргээ хэрэгжүүлэх нь хуулиар хүлээсэн үүрэг.

Албан ёсоор санал ирээгүй байгаа. Хүлээн авч санал солилцоход бэлэн байна.

“Алтан Дорнод” ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганболд талбайн тохижилтын зардлыг хувиасаа гаргаж, санхүүжүүлэх саналаа сошиалаар илэрхийлсэн байна. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

Хотын дарга С.Амарсайхан энэ асуултад хариулахдаа “Ажил хэрэгч санал гаргасан иргэн Т.Ганболдод талархаж байна. Сошиалаар ийм санаачилга гаргасан тухай манай хэвлэл мэдээллийн албаныхан мэдээлсэн. Албан ёсоор санал ирээгүй байгаа. Хүлээн авч санал солилцоход бэлэн байна. Хүндрэлтэй нөхцөл байдалд бид хот тохижилтын ажилтан, албан хаагчдын хийж гүйцэтгэж буй ажлыг цааш нь хэвийн үргэлжлүүлэхийн тулд хэрэгжүүлэх үүднээс төр, хувийн хэвшлийн хэнтэй ч хамтран ажиллахад бэлэн байна. Бүрэн боломжтой. Ялангуяа өөрийн санаачилгаар, тэр дундаа байгалийн баялаг, алт, нүүрсний уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудаас анх удаа Улаанбаатар хотод энэ ажлыг өөрөө хариуцаж, зардлыг нь гарган хийе гэж буй энэ иргэний саналыг талархалтай хүлээн авч байна.

Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон санаачилга гаргах байх гэж найдаж байна. Хуулийн хүрээнд санал солилцоно, санал солилцоход бэлэн байна. Аль ч талаараа төсвийн хөрөнгийг хэмнэх олон түмний оролцоог хангах, аж ахуйн нэгжүүдээ дэмжин ажиллах нь бидний ажлын нэг хэсэг. Хугацаанд нь хэрэгжүүлнэ, хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэнэ гэвэл иргэд ААН-үүд хамтраад шийдье, ажлаа үргэлжлүүлье, амьдрах орчноо хамтарч сайжруулъя гэж буй санаачилгыг баяртай хүлээн авч, дэмжинэ” гэлээ.

http://credit-n.ru/vklady.html http://credit-n.ru/offers-zaim/joymoney-srochnye-online-zaymi.html

Санал болгох мэдээ

Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Дотоодын цэргийн байгууллагад ажиллалаа. Үндэсний аюулгүй …