Д.Нарангэрэл: АНУ, Итали, Франц, Их Британи, Турк улсуудад халдвар эрчимтэй тархаж байгаа

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл дэлхий дахинд хадварын тархалт ямар байгааг танилцууллаа.

Тэрбээр “Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр хоёр оронд халдвар бүртгэгдэж нийт 211 улсад халдвар гарлаа.

1,272,000 хүн халдвар авч 69,000 хүн нас бараад байна. АНУ, Итали, Франц, Их Британи, Турк улсуудад халдвар эрчимтэй тархаж байгаа. Азийн орнуудаас Японд халдвар эрчимтэй нэмэгдэж 4,700 гаруй халдвар бүртгэдэн тус улсын 47 мужаас гуравт нь л халдвар бүртгэгдээгүй байна. Сингапур улсад гадаадын ажилчид байдаг хоёр дотуур байранд 100 халдвар бүртгэдсэний улсмаас 2,000 гаруй хүн хөл хорионд оржээ.

Манай улсын хувьд лабораторийн шинжилгээр батлагдсан 14 тохиолдол байгаагийн хоёр нь эдгэрч сувилалд ажиглалтад байгаа, 12 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна.

Өнөөдрийн байдлаар 2,075 хүн ажиглалтад байгаа бөгөөд биеийн байдал нь хэвийн байгаа. Тэдний дундаас 21 хоногтой нэг хүүхэд халуурч эмнэлгийн тусламж авсан.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна” гэдгийг хэллээ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.